2018 оны 03-р сар 13-нд 20:07 цагт

Наурызын баярт зориулан Казакстаны дуучин Мадина Садуакасова тоглолтоо хийх гэж байна

Казак ард түмний үндэсний баяр болох Наурызын баярыг угтан Казакстан улсын дуучин Мадина Садуакасова болон Ушкын Жамалбек нар Монгол улсад уригдан тоглох гэж байна.

Тоглолтыг зохион байгуулагч "Баяр Интертайнмент ХХК"-ий гүйцэтгэх захирал Б.Оргил "Мадина Садуакасова бол Казакстан улсын гавьяат дуучин бөгөөд энэ оны үзэгч, сонсогчдын санал асуулгаар тэргүүлсэн уран бүтээлч билээ. Тэрбээр Монгол улсад хоёр дахь удаагаа айлчлан ая дуугаа өргөх гэж байна" гэлээ. Тоглолтод "Хүний сайхан сэтгэл" дууг дуулахаар бэлдэж буй гэнэ.

"Мөрөөдлийн улс" тоглолт нь 

  • 3-р сарын 14-нд Ховд аймагт
  • 3-р сарын 15-нд Баян-Өлгий аймагт
  • 3-р сарын 16-нд Улаанбаатар хотод тус тус тоглогдоно.

Уран бүтээлчийн хит дууг хүргэж байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.