Эрхэм сэтгүүлчид ээ, больчих...

2018 оны 02-р сар 13-нд 09:41 цагт
Мэдээний зураг,

...3 ном бүтээсэн хэрнээ  хэзээ ч “зохиолч” гэж нэрлэж зүрхэлдэггүй, 600 гаруй нийтлэл бичсэн хэрнээ хэзээ ч “сэтгүүлч” хэмээн дуудаж байгаагүй, 60 орчим ТВ цуврал бүтээсэн хэрнээ хэзээ ч ТВ ийн “уран бүтээлч” гэж догдолж байгаагүй эгэл нэгэн хүн, сэтгүүлч та нарт учирлаж байнаа.

Цахим мэдээллийн орон зайн хѳгжлийг дагаад “ИРГЭНИЙ” гэж нэрлэж болох үй олон бичвэр болон бүтээлүүдийг ѳнѳѳгийн залуус бүтээж байгаа. Тэдний сэтгэл зүрхний чанадад ѳнѳѳгийн монголчуудын оюун сэтгэлгээний ядуурал хийгээд намаас хамаарсан нийгмийн хагарал талцлын гай гамшигийн муу ур дагаварт санаа зовсон сэтгэлийн их чилээрхэл буй. Тэдэнд ѳѳрийгѳѳ товойлгосон нэршил хэрэггүй, бусдад тоогдох гэсэн хүсэл үгүй. “Яагаад?”, “Яавал дээр бол?”, “Яаж шийдэж болох вэ?” хэмээн ѳѳртѳѳ тавьсан шаналант зовиурын хариугаа бусадтай хуваалцдаг эгэл хүмүүс. Тэд ийм үүрэг хүлээгээгүй хэдий ч, бүтээж байгаа бүхнээ ѳѳрийн зүрх сэтгэлдээ “ҮҮРЭГ” хэмээн итгэдэг хүмүүс.

“МЭРГЭЖЛИЙН” хэмээн нэрлэгддэг, олон нийт хийгээд нийгмийн ѳмнѳ үүрэг хүлээсэн сэтгүүлчид та нарын байгуулж буй гавьяа ч их бий,  балаг гай ч түүнээс дутахгүй бий. Онгирч бардамнах ч, гомдож тунирхах ч хэрэггүй дээ. Зүгээр л Монголын нийгмийн ѳнѳѳгийн дүр тѳрхийг бодитоор харцгаая л даа.

-Мѳнгѳтэй улстѳрчдийн хүслийг хангаж, захиалгаар бичдэгээ больчих,

-Даржин бичлэгтээ сүржин гарчиг ѳгч “нийгмийг, бас дэлхийг шуугиулж байна” хэмээн хѳѳрдгѳѳ больчих,

-Баримт нотолгоогүй сэтгэлийн хѳѳрлѳѳр, баримжаагаар бичиж мэдээлдэгээ больчих,

-Ярилцаж байгаа хүнээсээ илүү хѳѳрхѳн, гоё харагдах гэж ѳндѳлздѳгѳѳ больчих,

-Ярих гэж хэлээ зажилж, бичих гэж бѳѳн алдаа гаргадгаа больчих,

-Нам дагаж хуваагдаад, талцаж хэрэлдэн, ѳрсѳлдѳж тэмцэлддэгээ больчих,

-Уншихгүй, мэдэхгүй байж “ухаантай” царайлан бусдын доог тохуу болдогоо больчих.

Нийгмийн сэтгэлгээний залуурч болсон та нар ингэж талцаж хуваагдан хэрэлдэж маргалдахаар, нам дагаж хуваагдсан олон түмнийг эвлэлдэн нэгдэж, хамтран хѳгжинѳ гэж бид найдах уу? Нүүр нүүрээ харж суугаад сайн муугаа хэлэлцэн ойлголцож эвлэлдэн нэгдэж чадахгүй та нарын, эв нэгдэл хийгээд хѳгжил дэвшилд уриалсан бичвэрүүдэд бид итгэх үү? “Худалдагдсан”, “худалдагдаагүй” хэмээн маргалдан хэрэлдэж байгаа та нарыг энэ нийгэмд “шударга ёс”- ыг тогтооход нѳлѳѳлж чадна гэж хүлээх үү?

Эрхэм сэтгүүлчид ээ! Та нар бол ѳнѳѳгийн Монголын нийгмийн нүүр царай, сэтгэлгээний залуурч, шударга ёсны хѳтѳч байх ёстой хүмүүс. Та нарын бичиж, мэдээлж байгаа бүхэнд олон нийт эргэлзэлгүйгээр итгэж байх ёстой. Та нарын хѳндсѳн асуудал бүхэнд олон нийт сэтгэлгээгээ задалж эрүүл саруулаар эргэцүүлж байх учиртай. Та нарын үг яриа, биеэ авч явж байгаа байдал, үйлдэж буй үйлдэл болгоноос хүмүүс үлгэр жишээ авч байх ёстой. Та нарын инээмсэглэл, ѳѳртѳѳ итгэлтэй, бардам эрхэмсэг тѳрх тань хүмүүсийг баярлуулж байх учиртай. Та нарын бичсэн үг, ѳгүүлбэр бүрээс тань хүмүүс ухаарал хүртэж гэгээрч байх ёстой. Та нарын эв нэгдэл, хамтын ажиллагаа, нэгэн дуу хоолой бүхнээс тань шударга бус улстѳрчид, бас луйварчид айн  болгоомжилж байх учиртай.

…Би та нараас хичээнгүйлэн гуйя! Та нар эхлээд ѳѳрсдийгѳѳ ѳѳрчил, бас бусдыгаа ѳѳрчлѳгдѳхѳд тусла. Хичнээн амаргүй байлаа ч энэ нийгмийн ѳмнѳ хүлээсэн хариуцлагаа ухамсарлан ѳѳр хоорондоо ярилцаж ойлголцон эвлэлдэн нэгдэж, хамтран ажилла.

Улстѳрѳѳс ангид, эдийн засгийн хувьд хараат бус, бие даасан сэтгүүл зүйг хѳгжүүлэхийн тулд ѳѳрсѳддѳѳ байгаа боломж бүхнээ шавхан нэгтгэ. Бүгдээрээ эс гэхэд “түүчээ” болон урагшлах олон сайхан залуус бий.

МОНГОЛЫН НИЙГЭМ ТА НАРЫН ХАГАРЛААР ДУТААГҮЙ, ХАРИН ЭВ НЭГДЛЭЭР ТАНЬ ДУТАЖ БАЙНАА. “Эвт шаазгай буга барьдаг” гэдэг мэргэн сургааль буй.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.183.250) 2018-02-15 01:24
      • 0
      • 0

      BARIMJAA CH YAHAV SETGELIIN HOORLOOR BICHEHEE BOLCHIH OOGUI ONDOG SHIG HUN UGUI

      Хариулах