Хүн байтугай ургамлын ч сэтгэл өвддөг...

2018 оны 02-р сар 12-нд 14:46 цагт
Мэдээний зураг,

Нэг багш хүүхдүүддээ бие биенээ дээрэлхэх, элдвээр хэлэхийн хор холбогдолыг ойлгуулахаар нэгэн бяцхан дасгал ажиллуулжээ.

Багш анги эхлэхийн өмнө хоёр алим авч нэгийг нь газарт хэд хэд унагаагаад авсан байна. Тэгээд хүүхдүүдээ орж ирэхэд нь нөгөө алимаа аваад энэ алим нь ер нь надад таалагдахгүй байна, иш нь богино юм, хэтэрхий улаан юм, ер нь нэг их таалагдахгүй байна гэдгээ хэлээд хүүхдүүдийг энэ алиманд дандаа ямар нэгэн муу зүйл хэлэхийг хүсчээ.

Хүүхдүүд хачин санагдаж байсан чи бол муухай алим, хэнд ч хэрэггүй хог зэргээр элдэв нэрээр дуудав.

Тэгсний дараа багш нь дахин нэг алим гаргаж ирээд энэ бол ёстой хөөрхөн бөмбөг шиг алим, тод улаан өнгөтэй, богинохон иштэй гэж магтаад хүүхдүүдээс мөн ингэхийг хүсэв. Хүүхдүүд мөн л ээлж дараалан өнөө алимыг магтав. Чи бол үнэхээр сайхан алим. Гоёхон гөлгөр гадаргуутай гэх зэргээр.

Дараа нь багш хоёр алимыг зэрэгцүүлж тавиад энэ хоёр алим гаднаасаа ялгаатай байгаа эсэхийг асуужээ. Хүүхдүүд хичнээн ажиглаад ялгааг олж харсангүй.

Харин багш хутга авчраад хоёр алимаа зүсэж харуулахад л хүүхдүүд мэл гайхжээ. Учир нь өөрсдийнх нь муухай үг хэлсэн алим дотроо зөөлөрч харалсан байхад нөгөө сайхан үг хэлсэн алим шүүслэг шинээрээ байх нь тэр.

Багш нь хэдийгээр бид хүнийг элдэвээр хэллээ гээд тэр хүн гадна талаасаа өөрчлөгдөөгүй мэт харагдавч дотроо их шаналж, зовж байдаг. Яг л энэ алим шиг гэжээ.

Энэ багшийн үзүүлсэн энэ дасгал одоо барууны орнуудад алдартай болоод байгаа юм байна. Үнэхээр бодууштай хүүхдүүдэд болон зарим нэг том хүнд үзүүлмээр дасгал юм.

Source: Relax Kids Tamworth

Орчуулсан: Итгэл Чулуунбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.