Гутлын эдэлгээг уртасгая гэвэл зөв арчлах хэрэгтэй

2018 оны 01-р сар 11-нд 17:36 цагт
Мэдээний зураг,

Таны гутал юу юугүй муухай болоод байна уу? Шинэхэн авсан гутлаа муухай болгочихгүй юмсан гэж нэг хэсэгтээ л бид санаа зовж явдаг. Гутлын эдэлгээг уртасгахын тулд зөв цэвэрлэх хэрэгтэй байдаг аж. Зөв арчилж цэвэрлэсэн гутал хэсэгтээ л таны санааг зовоохгүй. Гутлыг хэрхэн яаж цэвэрлэх ёстойг та бүхэнд толилуулж байна.

Илгэн гутал - Манайхан илгэн гуталыг цэвэрлэхээсээ түүртээд тэр болгон авдаггүй. Илгэн гутал цэвэрлэх тусгай арга гэж байдаг. Үсэрхэг элгэн гутлыгцэвэрлэхдээ эхлээд өнгөц тогтсон тоос шороог нь хуурай эсвэл маш бага чийгтэй алчуураар арчих хэрэгтэй. Дараа нь гүн тогтсон толбо, тос бохирдлыг зориулалтын баллуураар цэвэрлэнэ. Үүний дараа илгэний өнгийг сэргээх, ус чийгнээс хамгаалах шүрүигчийг зайнаас шүрших хэрэгтэй. Харин гөлгөр буюу үс багатай илгийг цэвэрлэхдээ мөн адил цэвэрлэж эхлэх бөгөөд өнгө сэргээх шүршигчийн оронд порлонтой өнгөлөгчөөр цэвэрлэж дараа нь резигэг сойзоор үрвэл өнгө нь сэргэдэг.

Харин арьсан гутал цэвэрлэхдээ 

Арьсан гутал олон янз байдаг. Тухайлбал гоёлын болон зөөлөн арьс, өнгөлсөн, өнгөлөөгүй, сайжруулсан гэх мэт. Тиймээс эхлээд гутлынхаа өрьсыг зөв тодорхойлох хэрэгтэй. Харин түүний дараа нь түүндээ тохирсон тос өнгөлөгч сонгох хэрэгтэй.

Арьсан гутлыг эхлээд тоос шороог нь зөөлөн алчуураар цэвэрлэж, өнгө алдах, ус чийг болон нар салхинд хэврэгшихээс хамгаалах үйлчилгээтэй тос түрхэнэ. Ингээд тосыг арьсан шингэсний дараа буюу гутлаа тосолсоноос 5-10 минутын дараа үсэрхэг сойз, эсвэл хуурай даавуугаар арчих хэрэгтэй. Гутлыг өдөрт 1 удаа ингэж цэвэрлэхэд хангалттай.

Тоос шороо болбол зөөлөн алчуураар эсвэл өнгөлөгч порлоноор арчаарай.

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.