Крымийн хаан Деулет Керей Москва хотыг эзлэн авч, шатаасан шалтгаан нь юу байв

2023 оны 05-р сар 25-нд 09:25 цагт
Мэдээний зураг,

Крымийн хаан Деулет Керей 452 жилийн тэртээ 1571 оны 5 сарын 24-нд Москва хотыг эзлэн авч шатаажээ. Шатаасан гол шалтгаан нь Москвагийн их ван татвараа цаг тухайд нь төлөөгүйгээс болжээ.

Дэлхий дээрхи нийслэлүүдээс шатаагдаж байсан тоогоороо Москва хот зүй ёсоор Гиннесийн номд орохоор. Ер нь Польш, Герман, Франц, Монгол, Түркүүд Москваг шатааж байсан. Монголчуудын (хожмын Татааруудын) Москваг эзлэн авч түйвээж шатаасныг дурьдвал тоо томшгүй болно.

Анх 1238 оны 1 сарын 20-нд Бат хааны Орос руу хийсэн довтолгооноор модон Москва эзлэгдэн шатаагджээ.

Дюдейн дайны үед 1293 онд Оросын 14 хотод гарсан бослогыг дарах үеэр Москва хот монголчуудад эзлэгдэн шатаагдсан.

1382 оны 8 сард Алтан ордны Тогтомыш хаан Москваг 3 өдрийн турш байлдан эзлэж оршин суугчдыг нь устгаж галдан шатаажээ. (1380 онд Куликовын талд Татаар-Монголчуудыг бут ниргэж дарлалаас чөлөөлөгдсөн гэгддэг худлаа түүхтэй Орос орныг Монголчууд дахин 100 гаруй жил эрхшээлдээ байлгаж татвар авч байсан юм.)

1408 оны 11 сард Алтан ордны Эдигэй ноён Москва хотыг бүслэн хааж зарим хэсгийг нь шатаасанд Оросууд буулт хийн асар их хэмжээний бэлэг, татвар өгөн өршөөгдөж байсан.

1349 онд Үлэг Мухамэд хаан Мосвкаг 100 өдөр бүслэн хаасанд,асар их хохирол учран туйлдаж байжээ.

Алтан ордноос хойш Москва Крымийн Татар, Ногайн хаант улс, Түркүүдэд зөндөө шатаагдсан.

Хамгийн сүүлд нацист Гeрман 1941 оны 9-11 сард Москваг бөмбөгдөн нилээд хэсгийг нь шатааж байжээ. Гайхалтай нь Москва хот ингэж олон шатаагдах бүртээ сүйрэн устахгүй, улам өргөжиж улам сайхан, улам гантиг чулуун орд харш сүндэрлэн босдог байсан нь чөтгөрийн шид,с атаны хүчийг олсон гэлтэй санагдана.

Эх сурвалж: Монголын түүх

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.10) 2014-03-14 19:33
      • 0
      • 0

      Haramsaltai yum boljee. Amerikiin tsagdaa hohirogchiig hamgaalah, ami nas, eruul mendiig ni hamgaalahyn tuld buudah erhtei. Ene ni l yamar ch huniig huuliin omno, tsagdaagiin omno sohruuldeg yum daa. Tiim erhteig ni bugd meddeg uchraas tsagdaagiin oodoos eserguutseh hun baihgui. Hetsuu yum boljee. Zaluus mini daanch yav daa. Har usand tolgoigoo meduuleed ingej hohirch baih gej dee.

      Хариулах