Японы эрдэмтдийн онцолсон хүний эрүүл мэндэд хамгийн ашигтай 9 хүнс

2017 оны 12-р сар 11-нд 09:44 цагт
Мэдээний зураг,

Хүн бүр л өвчин зовлонгүй эрүүл энх байж аз жаргалтай амьдрахыг хүснэ. Гэвч бидний өдөр тутмын дадал зуршил маань эрүүл байхтай шууд хамааралтай. Эрүүл байхын тулд хүмүүс дасгал хөдөлгөөн хийх, агаар салхинд гарах, сайн унтаж амрах зэрэг аргуудыг сонгодог. Тэгвэл зөвхөн хоол хүнсээ зөв зохицуулснаар ч бас эрүүл байж болох юм.

Япон улсын судлаачид маш олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн дотроос хүний биед хамгийн хэрэгтэй дараах 9 төрлийн хүнсийг онцолжээ.

1. Ус

Усгүйгээр бид 7 хоног ч амьдарч чадахгүй. Ус бол хүний биед тийм л хэрэг тэй зүйл гэдгийг хүн болгон мэддэг байх. Тиймээс ч өдөр бүр 6-8 аяга уус уух ёстой гэсэн мэдээлэл энд тэндгүй цацагдсаар байдаг. Гэхдээ 6-8 аяга ус уухыг нэг дор ууж болохгүй нь мэдээж.

Өдөр бүр хоолны өмнө тогтмол цагт ус уух, унтахын өмнө уух, дасгал хийхдээ байнга уух зэргээр занших хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ус ууж заншихын тулд хоолойгоо хатахыг хүлээх хэрэггүй. Ус сайн ууснаар жин буурах, зүрх болон толгой өвдөхөөс сэргийлэх, арьс зөөлрүүлэх чийглэх, хоол боловсруулах эрхтэн систем сайжрах, биед шингэсэн хортой муу зүйлийг гадагшлуулах, хавдараас урьдчилан сэргийлэх гээд маш олон давуу талуудтай.

2. Самар 

Хэдийгээр самар нь калори өндөртэй боловч хүний биед маш хэрэгтэй өөхний хүчлийг ихээр агуулдаг бөгөөд витамин Е, B1, B2, минерал эрдэс бодис зэргээр баялаг юм. Энэхүү бодисуудыг агуулснаараа хүний биеийн холесториний хэмжээг бууруулах, зүрхний өвчин болон зүрхтэй холбоотой эмгэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, өөх задлах, хөгшрөлтийг удаашруулах зэрэг ач холбогдолтой юм.

3. Ногоон өнгийн цэцэгт ургамлууд

Маханд төмөр ихээр агуулагддаг гэдэг ч ногоон өнгийн цэцэгт ургамлуудад түүнээс 5 дахин их төмөр агуулагддаг. Мөн эдгээрт кальци, кали, витамин С зэрэг бодисуудыг их хэмжээгээр агуулагддаг. Иймд ногоон өнгийн цэцэгт ургамлуудыг хэрэглэснээр цусны даралтыг багасгах, нүдний хараа сайжруулахад нэн тустай юм байна.

4. Нэрс

Витаминаар баялаг энэхүү жимс нь нүдний ядаргаа болон нүдний хараанд сайнаар нөлөөлөх бодисыг агуулдаг ба удаан хугацаагаар суугаа ажил хийснээс болж нуруу, мөр хөшихөөс сэргийлдэг бөгөөд, төвлөрөх чадварыг сайжруулдаг байна. Мөн хөгшрөлтийн эсрэг үйчилгээтэй гэдэг нь нотлогдож, улмаар Япон улсын ихэнхи өндөр настай эмэгтэйчүүд нэрсээр хийсэн витаминийг хэрэглэдэг болсон байна.

5. Улаан лооль

Цус багадалтын эсрэг хамгийн сайн эм гэдгийг та бүхэн сайн мэднэ. Улаан лооль нь судасны ханыг тэлдэг учраас зүрх судасны өвчин болон судасны хатуурлаас хамгаалдаг. Мөн биеийн эсэргүүцлийг сайжруулах, нүдний хараа болон ялгаруулах систем муудахаас урьдчилан сэргийлдэг байна.

6. Загас

Загас нь дархлаа сайжруулдаг А, Д витамин болон эрдэс ихээр агуулдаг. Энэхүү бодисуудыг агуулснаараа тархи болон зүрхний үйл ажилллагаанд сайнаар нөлөөлдөөд зогсохгүй нас нэмэхийн хэрээр нүдний өнгө шарлахгүй байх ач тустай юм байна.

7. Хүрэн манжин

Хүрэн манжин нь холесториний хэмжээ болон цусны даралтыг багасгах, зүрх болон элэгний үйл ажиллагааг сайжруулж, бүр цаашлаад хавдар үүсэхээс сэргийлдэг болох нь туршилтаар нотлогджээ. Витамин С-ээр баялаг бөгөөд цус багадалтын эсрэг хоол хүнсэндээ байнга хэрэглэж байхыг зөвлөж байна.

8. Тофү

Эрүүл мэнд, гоо сайханд хамгийн хэрэгтэй хүнсний нэг юм. Хоолны дуршил бууруулах, бодисын солилцоог идэхвижүүлэх өөх тосыг задладаг ач холбогдолтой учраас хоолны дэглэм бариж байгаа хүмүүст тофү маш тохиромжтой. Мөн их хэмжээний калори хуримтлуулахаас сэргийлэх сайн талтай.

9. Авокадо

Зүрх судасны цусны эргэлтийг сайжруулж, хавдар болон судасны хатуурал зэрэг хүнд өвчнөөс сэргийлдэг байна. Мөн арьс гоо сайханд эерэг нөлөөтэй ба арьсны нөхөн төлжилтийг сайжруулж зөөлөн толигор болгоход чухал үүрэгтэй юм. Гэдэс ходоодны хоол боловсруулах систэмд сайн нөлөөтэй учраас сүүлийн үед хоолны дэглэмд ихээхэн ашиглагдах болсон байна.

Б.Ихжаргалан, Шиншюү их сургууль, Япон улс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (41.85.161.157) 2017-12-11 17:33
      • 0
      • 0

      ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ. Танд зээл хэрэгтэй, гэхдээ танай сарын орлого, хэт өндөр хүүтэй үл өөрчлөгдөх нөхцөлтэй нөхцөлд танай банк, санхүүгийн институциас татгалздаг. Та өөрийн хэрэгцээг хангахын тулд зээл авах хүсэлтэй байна. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөлд би танд зээл, арилжааны зээл, олон улсын зээл, хувийн зээл, онцгой зээл, боловсролын зээлийг санал болгож байна. Би нөхөрлөлд зориулж зээл олгож, олон хүнтэй. Чи үнэхээр хэрэгтэй байна. Холбоо барих: WhatsApp: +33644664081 ayudaentreparticular@gmail.com ayudaentreparticular@gmail.com

      Хариулах