Францын хамгийн алдартай 5 төрлийн бяслаг

2018 оны 12-р сар 06-нд 14:08 цагт
Мэдээний зураг,

Францчууд хоол хүнсэндээ бяслагийг ихээр хэрэглэдэг. Учир нь бяслагт хүний эрүүл мэндэд хэрэгтэй олон төрлийн витамин, эрдэс бодис байдаг. Гайхалтай амттай олон төрлийн бяслагийг бяслагаараа дэлхийд алдартай швейцаруудын нэгэн адил эртний уламжлалт аргаар үйлдвэрлэдэг байна.

Ингээд францчуудын өөрсдийнх нь саналаар хамгийн амттай, алдартай 5 төрлийн бяслагийг нэрлэж байна. 

5. Le Brie. Бри- Бри хэмээх мужийнхаа нэрээр нэрлэгдсэн түүхий сүүний бяслаг. Хүмүүст хамгийн сайн танигдсан төрлүүд бол Бри дө Мэлун, Бри дө Му /le Brie de Melun et le Brie de Meaux/.

4. L’Emmental et le Gruyère. Өммөнтэл, Груеэр - Өммөнтэл, Груеэр хоёр шилдэг 3-ийн араас гишгэж явна. Эртнээс францчуудад хүндлэгдэн хэрэглэгдэж ирсэн бат байр сууриа хадгалан, үрж зорсон бяслагаар амтат хоолыг хучдаг дадлыг бий болгосон энэхүү алдартай бяслаг 4-р байрт орсон байна.

3. Le Comté. Контэ – Үхрийн түүхий сүүний, болсон сүүний гэсэн 2 төрөл бий. Аманд бутрах тослог амтыг нь бүгд хүлээн зөвшөөрдөг. Үхрийн түүхий сүүний энэхүү бяслаг нь дундад зуунаас эхтэй. Дундаж хэмжээтэй бяслаг нь 65 см-ийн голчтой, дугуй хэлбэртэй үйлдвэрлэгддэг ба 32-45 кг жинтэй бяслаг хийхэд ойролцоогоор 450 литр сүү шаардагддаг.

2. Le bûche de Chèvre. Буш дө Шэвр – Мөнгөн медаль Буш дө Шэврт очиж байна. Зөөлөн амт нь төрөл бүрийн жимс, ногоотой нийцэж, давслаг болон чихэрлэг ямар ч хоолонд амархан зохицдог. Шэвр нэрийн бяслаг маш олон нэр төрөлтэй гэдэг нь үнэн. “Бүртгэгдсэн газрын гарал үүсэл”-ийн гэрчилгээтэй 10 гаруй төрлөөс шинэ, хагас хуурай, хуурай гэсэн ангилиал бий. Сайнт Мур, Кроттон дө Шавинол зэрэг нь нэрд гарсан төрлүүд юм.

1. Le Camembert. Францчуудын үзсэнээр Камемберх бол хамгийн шилдэг бяслагийн жагсаалтыг маргаангүй тэргүүлж ялагч болсон байна. Ингэснээр Францын бэлэгдэл болсон бяслаг хэвээр байсаар байна. Камемберх олон төрөлтэй. Тухайлбал, Нормандын Камемберх, Калвадосын Камемберх, малтуу мөөгтэй Камемберт зэрэг болно.

Эдгээр гайхалтай амт, чанартай бяслагийг Монголын зах зээлд нийлүүлэхээр Монгол - Францын Худалдаа, аж үйлдвэрийн танхим санаачлан ажиллаж байгаа юм байна.

Бэлтгэсэн: Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.