Сайхан сэтгэлтэй хүн өтөлдөггүй

2018 оны 05-р сар 13-нд 11:10 цагт
Мэдээний зураг,

Сайхан сэтгэлтэй, үргэлж инээмсэглэж явдаг хүмүүс бага өтөлдөг шүү. Тиймээс та доорх зүйлсийг амьдралдаа хэвшил болгоорой.

• Уурлаж цухалдахыг тэвчин, биеэ барьж эв эеийг хичээ.

• Атаа жөтөө, атгаг хорон санаанд автахгүй байж буруу муу үйл хийхийг цээрлэ.

• Сайхан сэтгэлтэй, тусархаг, шударга ариун үйлтэй, үнэнч бай.

• Сайн унтаж амрахаас гадна муу дадал зуршилаас татгалз.

• Үр дүн гарахгүй элдэв зүйлд сэтгэлээ чилээхгүй тайван байж сур.

• Инээж баясан хөгжилтэй амьдар.

• Хоолоо тахируулан ид.

• Ходоодоо эрүүл байлга.

• Байнга түргэн шалмаг хөдлөн явган их яваарай.

Хэрвээ та эдгээрийг хэвшил болгож чадах аваас насан өндөр болсон ч эрч хүчтэй аз жаргалаар дүүрэн амьдрах болно.

Эрүүл амьдрах таван зарчим

1.Ходоод эрүүл бол хоолонд дуртай, хоолны шингэц сайтай байдаг. Ходоодны үйл ажиллагаа сэтгэл санааны байдалтай шууд холбоотой байдаг учир ямар нэг сэтгэлийн зовиур шаналалаас болж хоол боловсруулах эрхтнүүд ходоод хямардаг байна. Тиймээс аль болох сэтгэл санаагаа тайван байлгаж ходоодоо эрүүл байлгах хэрэгтэй.

2.Унтах маш чухал. Хүн бүрийн онцлогоос хамаарч өдөрт 6-8 цаг унтахад хангалттай. Унтаж сэрээд шууд босох нь эрүүл мэндэд ашигтай. Эс тэгвээс хорт хий биед шингэж, нойрмог нурмагар болдог аж. Хэрвээ унтахаар хэвтсэн бол элдвийн юм бодох, ном уншихаас зайлсхийх хэрэгтэй гэнэ.

3.Хүний өтгөн саадгүй гадагшилж байвал эрүүл байхын бас нэг үндэс аж. Хүнс тэжээлийн боловсруулалт ойролцоогоор 24 цагийн дотор гүйцэд боловсордог ба гадагшлуулахгүй бол хор ялгардаг байна. Өглөө бүр биеэ засч хэвшвэл бүдүүн гэдэс болон бусад эрхтэн цусны өвчнөөс сэргийлдэг.

4.Идэвхтэй түргэн хөдөлгөөн ч бас чухал. Хөдөлгөөн нь сэтгэл санааг өөдрөг болгодог төдийгүй бие махбодыг хөгжүүлдэг байна. Ямар нэг ажлыг хийхдээ чин сэтгэлээсээ эрч хүчтэй хийх хэрэгтэй. Эсрэг тохиолдолд хичнээн ажил хийсэн ч өтөлдөг. Биеийн дасгал хөдөлгөөнийг хийж хэвших нь чухал. Гүйх, явган явах зэрэг нь хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлж биеийг хөгжүүлдэг.

5.Инээх хөхрөх нь эрүүл мэндэд тустай. Инээхэд өрц хэвлийн булчин өвөрмөц ажиллаж, зүрх судасны үйл ажиллагаа сайжирч, нойр хоолонд сайн, сэтгэл санаа өндөр дотор уужим болдог аж.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (139.5.218.221) 2018-03-17 17:24
      • 0
      • 0

      Үнэхээр үнэн баярлалаа.Хэрэгжүүлнэ.Хичээнээ

      Хариулах

    • yag l goy zuvlumj unshlaa bayrallaa

      (202.70.46.219) 2017-02-07 15:09
      • 0
      • 1

      Yag l goy zuvulguu unshlaa bayrallaa

      Хариулах

    • Krystallynn

      (188.143.232.32) 2016-12-21 13:38
      • 0
      • 0

      I’m not sure where you are getting your info, but great topic. I needs to spend some time learning more or undtdseanring more. Thanks for great information I was looking for this Dan Frazier: Campaign finance: The end of Democracy | Daily Camera: Letters to the Editor for my mission.

      Хариулах