Цөс хөөх 2 төрлийн арга

2017 оны 10-р сар 15-нд 09:11 цагт
Мэдээний зураг,

Цөс нь элэгний дотор үүсэж, цөсний жижиг сувганцарт цутгаж, тэдгээр нь хоорондоо нийлж элэгний ерөнхий цорго үүсгэж улмаар цөсний хүүдийд орж хуримтлагдан өтгөрдөг.

Тэндээсээ хоол идэх үед цөсний хүүдий сунаж агших хөдөлгөөн хийж, дээд гэдэс рүү цөс орж хоол боловсруулах бөгөөд өөх тосыг задлах, өөхний задралын бүтээгдэхүүнийг уусгах үүрэгтэй.

Өдөр тутмын амьдралын хугацаанд хүний бие организмд хуримтлагдсан ялгадсууд хүний бодисын солилцоонд сөргөөр нөлөөлж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулаад зогсохгүй, дотор эрхтнийг өвчлүүлж хордуулдаг уршигтай. Хүний дотор эрхтэн системд хуримтлагдан үлдсэн хаягдлууд нь хорт бодис ялгаруулдаг. Эдгээр хорт бодистой бидний бие махбодь тэмцэлдэж, их хэмжээний хүч энергийг зарцуулдаг. Эцэст нь туйлдаж, биеийн эсэргүүцэх чадвар буурч, өвчилснөөр эрүүл мэнд, гоо сайхнаа алдахад хүрдэг.

Тиймээс орчин үеийн анагаах ухаанд дотор эрхтнээ цэвэршүүлж байхыг зөвлөх болсон билээ. Энэ үүднээс гэртээ бие даан хийж болох цэвэршүүлэх аргаас энэ удаа элэг цөсийг хэрхэн гэрийн нөхцөлд цэвэрлэж болох аргыг хүргэе.

Цөс хөөх аргууд

1.Гүүний саамаар цөс хөөх аргачлал

-Өглөө 7-8 цагийн үед дөнгөж саасан саамыг самбай дээр шүүж 100-250 мл-ийг өлөн байхдаа ууна. Үүний дараа баруун хажуугаар доош харан хэвтэж баруун хөлийг хагас нугална. Хэвтэх үедээ баруун хавирганы нум хралдаа бүлээн жин тавь. Хэсэг хугацааны дараа гэдэс нужигнан дуугарах буюу гүйлгэх шинж илэрч байвал цөс угаагдаж эхэллээ гэсэн үг.

-Хөлдөөсөн саамаар цөс угааж болно. Технологийн дагуу хөлдөөсөн саамыг зөв гэсгээн /буцалгаж болохгүй/ 200-300 мл граммыг зөвхөн өлөн үедээ дээрхийн адил байрлалтайгаар ууж хэрэглэнэ.

-100 гр-аар савласан гүүний хуурай саамны хагас болох 50 гр саамыг авч буцалсан бүлээн 100-200 мл усанд найруулан өлөн үедээ ууна. Хэрвээ цөс хөөгдөхгүй бол хуурай саамны тунг нэмж болно. Бэлдсэн саамаа уухын өмнө өвчтөн өглөө өлөн байна. Дараа нь 20-25 минут өрөөндөө алхасны дараа хатуу орон дээр доош харж баруун хажуугаараа хэвтэнэ.

Цөсний хүүдий орчимд бүлээн жин тавина. Ус нь хөрвөл дахин бүлээтгэнэ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа эхлээд хатуу тогтоцтой өтгөн, дараа нь хагас шингэн, сүүлдээ шингэнээр суулгана. Эцэсдээ хар ногоон өнгөтэй зүйлээр суулгавал цөс хөөгдлөө гэж үзнэ. Цөсөө хөөсний дараагаар 30 минут болоод хоол идэх хэрэгтэй. Хуурай саамыг +10 хэмээс доош хадгалах хэрэгтэй.

2.Иогийн аргаар цөс хөөх арга

-Өвчтөн өглөө өлөн байна. 25-33 хувийн магний сульфат 100-150 мл бүлээн усанд найруулсан уусмалыг ууна.

-Эсвэл ээдэмний бүлээн шар сүүг 1-1.5 литр орчим ууна. Шар сүүн дотроо магнийн сульфатнаасаа бага зэрэг хийж уувал илүү сайн гардаг.

Дараа нь 20-25 минут өрөөндөө алхсаны дараа хатуу орон дээр доош харж хэвтэнэ. Цөсний хүүдий орчим бүлээн жин тавина. Ийм байдлаар нэг цаг орчим хэвтэнэ. Эхлээд доод замын хатуу тогтоцтой өтгөн, дараа нь хагас шингэн, сүүлдээ шингэнээр суулгана. Эцэстээ хар ногоон өнгөтэй зүйлээр суулгавал цөсний хүүдийг суллаж цөс хөөгдлөө гэж дүгнэнэ.

Хэрэв гүйлгэлтээр хар ногоон өнгөтэй шингэн гараагүй бол цөс дутуу хөөгдсөн гэсэн үг. Энэ аргаар цөсийг 2 сар тутамд 1 удаа угаахад болно.

Цөс угаасны дараа хурц тостой хоол идэхгүй хөнгөн хооллож, цөсөө амраах хэрэгтэй.

Цөсний замын эмгэгтэй хүмүүст хуушуур, бууз, бялуу, мөөгтэй шөл, дотор мах, какао, кофе, шоколад, халуун ногоо, хийжүүлсэн ундаа зэргийг хориглоно. Өдөрт 1.5-2 литр бүлээн шингэн ууж 5-6 удаа хооллоно.

Зүрх судасны их эмч Д.Баярмаа, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • tsengel

      (112.72.11.121) 2016-11-27 23:03
      • 0
      • 0

      Aytaixan canagdaj b.a shu bayrlala

      Хариулах

    • ekh oronch khuu

      (103.57.93.58) 2016-11-26 21:33
      • 0
      • 1

      zya guunii saamaar tsus ugaana gedeg mash zuitei yum,harin ene door hen negen ugluu 7,8tsagt guugee saahiin tuld 5,6 tsagt uyah bolj de gesen baihiin ene ali nutgiin hun be esvel gadnii erliiz hurliiz hun uu, yostoi nud oroi deer gartal avdag bna shu, manai mongolchuud ert ues l aduugaa urgah narnaas uritaj tuuj ired unagaan barij guugee saadag yum shu

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.85) 2016-11-22 07:51
      • 0
      • 0

      Jijig chuluutai bol ene argaar igaaj boloh uu 0.6 sm chuluutai

      Хариулах

    • Зочин

      (124.158.126.101) 2016-11-21 20:48
      • 0
      • 0

      өглөө 7 8 цагт гүүгээ саахын тулд 5 6 цагт л уях нь дээ. соц үед нэгдэлд ч ингэж уяж байгаагүй байх шүү. харин 7 8 уяад 10ёд сааж бол болноо болно

      Хариулах