Биед магни дутагдсаныг илтгэх шинж тэмдгүүд

2018 оны 06-р сар 14-нд 10:49 цагт
Мэдээний зураг,

Хүний биед дунджаар ясанд, шүдэнд, зүрхэнд, тархинд, мөн цусанд нийтдээ 30-60 гр магни агуулагддаг. Түүнчлэн хүний биеийн эс бүрт энэхүү эрдэс бодис нь зайлшгүй, зохих ёсоор хэрэгцээтэй байдаг. Учир нь магни нь 300-аас ч их бодисын солилцооны үйл явцад оролцдог.

Ер нь бол бие организм дахь магнийг хангалттай хэмжээнд барьж байх нь хүний эрүүл мэндэд чухал нөлөөтэй гэдгийг хүн болгон л мэддэг. Гэтэл ихэнх хөгжилтэй улс орнуудын хүн амын бараг тэн хагас нь магнийн дутагдалд орсон байдаг аж.

Орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг нь хүмүүсийг биеэсээ хэрэгцээтэй бүхнээ гаргаж хаях, түүнчлэн түүнийгээ эргээд нөхөж чадахгүй байдалд хүргэж байна. Өөрөөр хэлбэл зарцуулж байгаа магнийн хэмжээнээс нөхөн авч байгаа хэмжээ илүү өндөр байх шаардлагатай гэсэн үг. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд магнийн хоногийн зохистой хэмжээ нь 500-1000 мг байдаг.

Хэрэв та алдсан магниа нөхөж чадахгүй, биедээ агуулагдах магниа зарцуулаад байвал ямар үр дагавар гарах бол?

Магниа алдаж байгаа шинж тэмдэг нь тик буюу булчин татах, цус өтгөрөх, хөлийн булчин татвалзах, мигрень буюу толгой өвдөх, сэтгэл санаа түгшүүртэй болох, сэтгэл гутрал, зүрх судасны системийн өвчлөл, цусан дахь сахар шаталсан хэлбэрээр өөрчлөгдөх, архаг ядаргаа, остеопороз буюу ясны сийрэгжилт, нойргүйдэл зэрэг байдлаар илэрдэг.

Магнийг хангалттай хэмжээгээр агуулсан хоол хүнс хэрэглэснээр Альцгеймерийн өвчин тусах эрсдэлийг арилгадаг төдийгүй зарим эрдэмтэд Паркинсоны өвчинг тархинд магни дутсанаас үүдэлтэй ч гэж үздэг аж.

Бие организмд магни дутагдахад дараах хоёр архаг өвчлөлийн үүсгэдэг: 2-р хэлбэрийн чихрийн шижин болон бодисын солилцооны хам шинж. Хүний биед магни дутагдаад ирэхээр инсулин ихээр боловсрогдож үүний улмаас биеийн эс дэх нэмэлт глюкозын хэмжээ унахад хүрдэг.

Магни зайлшгүй хэрэгтэй шалтгаан

Хэрэв хүнд магни дутагдаж байгаа бол магнийг хангалттай хэмжээгээр агуулсан хоол хүнсээр богино хугацаанд магниа нөхөх боломжтой юм. Ногоон навчит ногоо, жишээлбэл бууцай, байцаа, загас, авокадо, хар шоколад, бүхэл үрийн талх, нарийн боов, шош, самар, төрөл бүрийн үр зэрэгт магни их хэмжээгээр агуулагддаг. Мөн магни агуулсан хүнсний нэмэлт тэжээлүүдийг хэрэглэж болно. Гэхдээ хамгийн чанартайг нь сонгох хэрэгтэй. Уг нэмэлт бэлдмэл, тэжээлийн бодис нь 4 төрлийн магнийн нэгдлүүдээс бүрддэг. Магнийн глицинат, малат, тауринат, оротат гэсэн нэгдлүүд нь биед амархан шингэхээс гадна эрүүл мэндэд тань ч тустай.

Эдгээр нэгдлүүд нь бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Магнийн глицинат:

-Магнийн глицинат нь оюун санаанд эерэгээр нөлөөлдөг.

-Сэтгэл гутрал, түгшүүртэй байдал, нойргүйдэл, огцом уурлах зэргээс ангижруулдаг.

-Гэдэсний үйл ажиллагааг тогтворжуулж, суулгалттай тэмцэхэд сайн.

-Олон төрлийн өвчний өвдөлтийг намдаадаг.

-Ой тогтоолтыг сэргээж, эрүүл мэндийн байдлыг дээшлүүлнэ.

Магний оротат:

-Спортоор хичээллэх үед бага ядраадаг тул тамирчдад тустай.

-ДНК-ийн нийлэгжилтийг хурдасгаж, зүрхийг нөхөн сэргээдэг.

Магнийн малат:

-Булчингийн өвдөлтийг намдаана.

-Булчингийн ядаргаа тайлна.

-Толгойн өвдөлтийг намдаана.

-Хоолны шингэц сайжруулна.

-Эрч хүч өгнө.

Магнийн тауринат:

-Зүрх-судасны системийг бэхжүүлнэ.

-Мигрень буюу толгойн өвдөлтөөс сэргийлнэ.

-Зүрх дэлсэх болох зүрхний хэм алдагдлыг бууруулна.

Түүнээс гадна магни агуулсан дурын хүнсний нэмэлт нь В6 аминдэмийг агуулсан байх шаардлагатай бөгөөд В6 аминдэм нь бие организмд магни нийлэгжүүлэх чухал ач холбогдолтой байдаг.

Эх сурвалж: www.fithacker.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (122.201.31.146) 2018-12-05 07:58
      • 0
      • 0

      баярлаа

      Хариулах

    • Зочин

      (103.26.195.168) 2017-11-29 22:36
      • 0
      • 0

      Bayarlalaa

      Хариулах

    • Ц.Пүүжий

      (203.91.115.41) 2017-02-02 00:30
      • 0
      • 0

      Дандаа хэрэгтэй мэдээлэл өгдөгт баярлалаа миний толгой 30-д жил өвдөж ба мигрень гэж онош тавьсан магни хэрэглэх нь зүйтэй юм ба

      Хариулах

    • Zochin

      (202.70.46.209) 2017-02-01 09:35
      • 0
      • 0

      Hergte medeelel bn bayrlala

      Хариулах

    • Зочин

      (175.223.37.171) 2016-10-23 19:54
      • 0
      • 0

      Bayrlalaa ymarch hvn unshihad oilgomjtoi shan zuwulguu bn ushuu zunduu iim shan zvil niitlerei amjilt hvsie

      Хариулах

    • Зочин

      (103.229.120.165) 2016-10-05 10:21
      • 0
      • 0

      Saihan zowlomj bna.jaahan nurshuu sanagdlaa.bayrallaa

      Хариулах

    • Зочин

      (88.179.25.227) 2016-10-04 23:01
      • 0
      • 0

      mundag suu bayrallaa

      Хариулах

    • Зочин

      (109.45.1.130) 2016-10-04 12:59
      • 0
      • 0

      Magnesium monuu.

      Хариулах

    • Зочин

      (103.26.195.177) 2017-02-02 23:31
      • 0
      • 0

      Mun

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.133) 2017-01-03 10:05
      • 0
      • 0

      Биш

      Хариулах

    • Зочин

      (103.229.121.112) 2016-09-06 20:46
      • 0
      • 0

      Эрэгтэй хун ууж болох уу магни в6,г.

      Хариулах

    • Иргэн

      (202.9.44.26) 2016-09-05 09:24
      • 0
      • 1

      булчин татах гэж яадаг юм бэ тайлбарлаж өгөөч эсвэл булчин сулраж турах юмуу шөрмөс татдаг шиг үйлдэл юмуу?

      Хариулах

    • Иргэн

      (202.9.44.26) 2016-09-05 09:24
      • 0
      • 0

      булчин татах гэж яадаг юм бэ тайлбарлаж өгөөч эсвэл булчин сулраж турах юмуу шөрмөс татдаг шиг үйлдэл юмуу?

      Хариулах

    • monhzul

      (202.179.31.10) 2016-08-21 14:54
      • 0
      • 0

      MAGNII malat gej yag yu we

      Хариулах

    • иргэн

      (202.9.41.227) 2016-08-20 23:25
      • 0
      • 0

      Сайхан мэдээ байна яг булчин зангираад байсан мэдлээ баярлалаа

      Хариулах

    • OYUNTSETSEG

      (103.23.51.2) 2016-08-07 10:14
      • 0
      • 0

      barplalaa

      Хариулах

    • Дагвабазар

      (202.9.40.74) 2016-06-21 07:01
      • 0
      • 0

      Маш их баярлалаа цаашидын ажил үйлс бүх нь дэлгэрч байх болтугай хуулж авах гэтэл чадсангүй

      Хариулах

    • Сэлэнгэ

      (202.179.26.242) 2016-06-20 17:41
      • 0
      • 0

      Бусдын эрүүл мэндийг төлөө байнга зөвлөмж, зөвлөгөө тавьдаг танд талархаж явдаг шүү.

      Хариулах

    • cool

      (103.26.195.36) 2016-06-04 21:36
      • 0
      • 1

      Mash ih bayarlalaaa. Ajild n amjilt husye. Bied tumur dutagdliig oruulj uguuch

      Хариулах

    • Зочин

      (203.91.115.35) 2016-05-17 23:27
      • 0
      • 0

      Bayarla

      Хариулах

    • Зочин

      (203.91.115.35) 2016-05-17 23:27
      • 0
      • 0

      Bayarla

      Хариулах

    • Haltuurnii gar

      (122.201.31.250) 2016-05-16 01:05
      • 1
      • 1

      Ymr ymr hunsnii buteegdehunes nuhuj boloh ntr iin oruulahgu zgr l copy paste hiisen archagunbe

      Хариулах

    • Mus

      (150.129.140.181) 2016-05-12 19:18
      • 0
      • 1

      Mus float centert irj huwsnuur magni biyiinhee arisaar nuhuj awah bolomjtoi Utas 77115551

      Хариулах

    • Gerlee

      (49.98.143.42) 2016-05-12 09:41
      • 0
      • 0

      Bayrlalaa. Mash htei medeelel bn. Dahin goy zuvlulguu oruulj ugnu gj husie. D.Zolzaya. Amjilt husie

      Хариулах

    • Зочин

      (80.12.35.253) 2016-05-11 06:07
      • 0
      • 0

      Bayarlalaa

      Хариулах

    • Chimgee

      (59.153.87.218) 2016-05-09 22:27
      • 0
      • 0

      Bayarlalaa. chuhal yum medej avlaa.

      Хариулах