Сувдыг зүүснээр хүний ухаан амар амгалан болохын зэрэгцээ олон талаар сайнаар нөлөөлдөг

2020 оны 05-р сар 06-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

САРНЫ ҮНДСЭН ЧУЛУУ БОЛОХ СУВДЫН ТУХАЙ

Ведийн зурхай хүний хувь тавиланд нөлөөлж буй гариг эрхсийг сөрөг нөлөөг бууруулах олон аргачлалыг өргөн барьдаг. Тэдгээрийн нэг нь үнэт эрдэнийн чулуу зүүх юм.

Сувд нь Сарны үндсэн чулуу. Сар нь гаригсын хатан хаан гэгддэг ба үлгэр жишээ эмэгтэй хүн, ээж хүний бэлэгдэл болдог. Сар нь хүний ухаан, ус, шингэн зүйлс, биеийн зүүн хагас, амгалан тайван байдал гэх мэтийг бэлэгддэг.

Сувд – амгалан тайван байдлын чулуу

Сувд нь өөрийн зүүгч эзнээ амар амгалан, адгуу яаруу биш болгодог. Эмэгтэй хүний сэтгэл зүйд маш эерэгээр нөлөөлдөг. Тэрээр эмэгтэйчүүдэд сөрөг эмоцио дарах, түгшүүр сандралаа болон уураа ялан дийлэх гэх мэтэд нь тусладаг. Мөн сувд нь үнэнч байдал, зөөлөн эелдэг байдал, нийцэрхэг, эвсэг байдлыг бэлэглэдэг. Сувдыг зүүснээр эрчүүд нь тэвчээртэй байдлыг олж авдаг бол эмэгтэйчүүд нь өөрт шаардлагатай тэнцвэрт байдлыг, эелдэг чанарыг олж авдаг. Сарны энэхүү чулуу нь өөрийн эзнийг сайн сонсогч, сайн харилцан ярилцагч болгох ба нийгэм олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн болгодог. Түүнчлэн сувд нь хэт өөрөө өөртөө автах үзэл, би, би гэх бие махбодийн үзлийг багасгахад тусладаг.

pearl зурган илэрцүүд

Сувд - бүтээлч чанарын чулуу

Сувд нь уран бүтээлч чадварыг хөгжүүлэхэд онцгой тусыг үзүүлдэг. Ялангуяа яруу найраг, зохиол бүтээл туурвих, дуу хөгжим гэх мэт чиглэлд. Усны бүр гүнд үүсэн бий болсон тул сувд нь өөрийн эзнээ байгальтай болон хүрээлэн буй орчинтойгоо, эргэн тойрныхонтойгоо, хүмүүстэй эерэгээр харьцах чадвартай болгодог. Сувдыг зүүснээр хүний ухаан амар амгалан болохын зэрэгцээ хүн ба ертөнцийн гоо зүй, зохицол нийцлийг олж харах чадварыг олж авдаг. Мөн сувд нь өөртөө итгэх итгэл, шийдэмгий байдал гэх мэтийг хайрладаг.

Сувд нь энэрэл нигүүслийн чулуу

Энэхүү үнэт чулуу нь энэрэл нигүүлсэл, сайхан сэтгэл, нээлттэй байдал, үнэнч зан чанарыг бэлэглэдэг. Сувд зүүсэн хүн нь бусдад буулт хийж чаддаг, бусадтай эвлэлдэн нэгдэж хамтран ажиллах чадвартай болдог. Сувд зүүгч нь найз нөхөд, төрөл төрөгсөдтэйгээ ялангуяа ээжтэйгээ эерэг харьцах чадвар нь сайжирдаг. Сувд нь мөн гэр бүлийн амьдралд эерэгээр нөлөөлдөг. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд, жаахан хүүхдүүд зэрэгтэй харьцах харьцааг сайжруулна. Сувд зүүгчид бусдад санаа тавих хүсэл ундрах, бусдад өгөх сэтгэл давамгай болох, бусдыг хайрлах сэтгэл илүү тод ажиглагдана.

pearl зурган илэрцүүд

Сувдаар эмчлэхүй

Сувд нь сэрүүн чанартай, ухааныг амаржуулдаг мөн чанартай чулуу. Иймээс түүнийг зүүх нь бие дэхь ватта буюу хий, питта буюу шарын чанарыг багасгана. Харин капха буюу бадганыг, биеийн шингэнийг, ожас буюу амьдралын эрчмийг нэмэгдүүлж өгдөг. Мөн хоол боловсруулах галыг дэмжихийн зэрэгцээ тунгалагийн системийг тэнцвэржүүлж, арьсыг илүү эрүүл болгож, бодисын солилцоог сайжруулдаг.

Сувд нь ходоод, уушиг, үржлийн эрхтэн системд онцгой сайн нөлөөг үзүүлдэг. Сувд эмэгтэйчүүдийн жирэмслэх боломжийг илүүтэй нэмэгдүүлж өгдөгийн зэрэгцээ хүүхдээ эсэн мэнд аюулгүй төрөх боломжийг олгодог.

Сувдыг аюурведийн ухаанд бөөр, элэг, ходоодны шарх, хөхний хорт хавдар, сарын тэмдгийн мөчлөг алдагдах зэрэгт хэрэглэсээр ирсэн. Мөн бронхит, астма, таргалах, өтгөн хатах гэх мэтэд өргөн хэрэглэдэг.

Мөн мэдрэлийн системийг сайжруулж, сэтгэцийн элдэв өвчнүүдийг эмчлэхэд тусладаг. Сувдаар шизофрен, невроз, нойргүйдэл гэх мэт олон төрлийн өвчнийг эмчилдэг. Сувдаар мөн залхуурал, назгайрал, амьдралын баяр хөөргүй байх, алив зүйлд сонирхол алдрах гэх мэтээс ангижрах боломжтой.

Түүнчлэн сувд нь тамхи татах, архи мансууруулах зүйлсэд татагдах, махан хоол хүнс болон эрүүл бус хооллолтод хэт итээр татагдах гэх мэт сөрөг зуршлуудаас ангижрахад тусладаг.

Сувд нь Сарны үндсэн чулуу бөгөөд Сарны хагас үнэт чулуу, упаратна нь Сарны чулуу байдаг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.9.47.30) 2020-01-15 15:48
      • 0
      • 1

      Баяраллаа үнэтэй мэдээлэл давьсан танд талрахлаа

      Хариулах