Залуу насыг тойроод биш дайраад өнгөрсөн хүмүүсийн залуучуудад өгөх зөвлөгөө

2017 оны 09-р сар 28-нд 11:09 цагт
Мэдээний зураг,

Саяхан 60 гаран насны хүмүүсээс нэг асуулт асуужээ. Тэр нь "Таны насны хагасыг наслаж буй хүмүүст юу гэж зөвлөх вэ" гэж. Асуулт нь энгийн байдаг л нэг асуулт санагдаж болох ч хариулт нь харин олон хүнийг гайхашруулсан аж. 

Иймд таны насыг хоёр дахин насласан, таны туршлагыг хоёр дахин хуримтлуулсан хүмүүс залуучууддаа юу гэж зөвлөсөн бол...

1.Хүмүүс ихэнхдээ өөрийнхөө дуртай ажлыг л хий гэж зөвлөдөг. Гэтэл энэ нь тийм ч сайн зөвлөгөө биш. Таны ажил зарим өдрүүдэд таалагддаг, зарим өдрийг та ажил дээрээ шүд зуун тэсч өнгөрөөдөг, гэсэн ч таны ажил өдөр тутмын тань зардлыг төлж дийлдэг л бол та зөв ажлаа сонгожээ гэсэн үг. Өдөр тутам баяр баясгалантай, 100 хувь сэтгэл хангалуун байдаг тийм ажил хэнд ч, хэзээ ч байгаагүй байна. 

2.Он жилүүд нүд ирмэхийн зуур л урсан өнгөрдөг. Тиймд хар залуугаараа гэрлэх гэж бүү яар. Залуу насаа хөгжилтэй, эрх чөлөөтэй, санаа зовох зүйл багатай өнгөрөө. Ажлаа хий, аял, зугаал, дуртай зүйлсээ амжуул. Боломж байхгүй ч цүнхээ үүрээд өөрийнхөө санхүүд багтах аялалд гар. Эхнэр хүүхэд гээд олон хүн нуруун дээрээ үүрэхээс өмнө олон зүйл бүү худалдаж ав. Дэлхий ертөнцтэй танилц, явж юм үзэж, нүд тайл. 

3.Амьдралыг хэтэрхий их хариуцлага гэж бүү хүлээж ав. Хичнээн хэцүү байлаа ч, итгэл найдвараа алдлаа ч зүгээр л амьдралын аахар шаахар зүйлийг зовлон биш, "хошин шог" гэж хүлээж ав.

4.Хэрэгтэй үед чинь шөнийн 2 цагт ч гүйгээд ирдэг бол жинхэнэ найз чинь. Бусад нь бол зүгээр л танилууд.

5.Чиний хувьд амьдралын баяр жаргал, зовлон гунигийг хуваалцдаг хүмүүс чинь хамгийн чухал. Тэднийгээ бүү гомдоо.

6.Хүүхдүүд маш хурдан өсч том болдог. Иймд тэдэнтэйгээ аль болох ойр байж, хайрла, сайхан дурсамж үлдээ. Зовох цагт түүнийгээ дурсаг. 

7.Амьдралынхаа эцсийн мөчид би залуудаа илүү их ажиллах байж дээ гэж харамсдаг хүн энэ хорвоод үгүйСайн ажилла, гэхдээ ажил чинь гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, өөрөөс чинь илүү үнэтэй байж болохгүй. 

8.Та урт удаан наслаж ч магадгүй эсвэл үгүй ч байж магадгүй. Хэн ч мэдэхгүй. Аль нь байсан та залуу насандаа өөрийгөө хайрлаж, халамжилж, анхаарал халамж тавьж байх хэрэгтэй. Өөртөө юу юунаас илүү хайртай байх ёстой.

9.Амьдрал танд төвөгтэй хэцүү санагдвал аз жаргалтай байсан үеэ дурсах эсвэл багын найз, эрхэлж өссөн аав ээж, төрж өссөн гэр гээд аль болох өөрийг чинь хамгийн сайн ойлгох хүн, очих дуртай газраа очоорой. Гүнзгий амьсгаа аваад, түр амсхийгээд асуудлаа шийдэх эрч хүчтэй болно. 

10.Цус харвасан хүн хөл дээрээ босох гэж тэмцэж буй мэт махран дасгал хийж, чихрийн шижин өвчтэй хүн мэт хоолондоо нарийн дэг тогтоо. Ингэвэл та алингээр нь ч өвдөхгүй.

11.Дэлхий ертөнц дээр нэг л удаа амьдрах гэж ирсэн. Залуу насандаа хийж бүтээх гэж мөрөөдөж байсан зүйлсээ хийж амьжаагүй нэг мэдсэн 60 хүрчихсэн байвал та яах вэ. 

12.Энэ зөвлөгөө тэнэг санагдаж магадгүй. Гэсэн ч бас л чухал мэт санагдлаа. Шүдээ сайн арчилж, залхууралгүй сайн утсаар цэвэрлэж бай. Хөгшичүүлд шүдний асуудал хамгийн хүнд.

13.Бусдын өгсөн зөвлөгөөг сохроор бүү даг. Өөрийнхөө эрхэмлэн хүндэлдэг хүний үгийг сонсож болох боловч сайтар бодож үзээд шийдвэрээ өөрөө гарга. Өөрийн бодол өөртөө зөв.

14.Материаллаг байдалд бүү шуна. Олон зүйл авах гэсний хэрэггүй. Цуглуулсан эд хөрөнгөнөөс илүү хуримтлуулсан туршлага, эрдэм мэдлэг үнэтэй. 

15.Санамсар болгоомжгүйгээс өөрийгөө бүү гэмтээ. Гэмтсэн эд эрхтэн хэзээ ч бүтэн болдоггүй, хэзээ ч бүрэн эдгэрдэггүй. 

16.Амьдралд олдож байгаа өчүүхэн боломжинд ч баярла, таларх. Одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун бай. Бусдынхтай бүү харьцуул. Том юманд сэтгэл ханаж, гэнэтийн том бэлэг ирнэ гэж бодвол хэзээ ч сэтгэл ханах цаг ирэхгүй. Найздаа захидал бич, ээж рүүгээ утасдаад юуны ч тухай хамаагүй ярь, аавтайгаа хамт зүлгээ янзал, хүүхэд байхдаа унтаж байсан орон дээрээ унт. 

17.Төлөх ёстой төлбөрүүдээ цаг тухайд нь төлж бай. Аль болох өр бүү тавь. Зээлээ төлсөөр дуусахад чинь хэзээний тэтгэвэртээ гарч, хамаг сайхан үе ард хоцорсон байх вий. 

18.Харын сэтгэл харилцааг устгадаг. Хань, үр хүүхэд, найз нөхөддөө итгэ. 

19.Таны хүсч мөрөөдсөн зүйлс боломжгүй мэт санагдавч ямартай ч оролдоод л үз. Нас ахиж, бусдын төлөө хариуцлага хүлээх тусам улам боломжгүй л болно.

20.Анх удаа хүнтэй танилцахдаа хэн болохыг нь таних гэж хувцас, зүс, насыг нь бүү хар. Энэ юуг ч илэрхийлэхгүй. Ингэх тусмаа хүнийг дугаарлаж сурна, ингэснээр өөртөө олон боломжийг хаана.

Эх сурвалж: http://brightside.me/

Орчуулсан:

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.