Унтамхай хүү Нэтаро /Япон ардын үлгэр/

2018 оны 10-р сар 16-нд 18:07 цагт
Мэдээний зураг,

Эрт урьдын цагт нэгэн эмгэн өвгөн хоёр хүүтэйгээ амьдран суудаг байжээ. Хүү нь будааны талбай дээр ажиллах насанд аль хэдийн хүрсэн боловч өглөөнөөс орой болтол унтахаас өөр зүйл хийдэггүй байв. Залуу хүү өдөржин гэртээ хэвтсээр нэг мэдэхэд гурван жилийг ардаа орхижээ. Түүний энэ байдлыг ажсан хүмүүс “Унтамхай хүү” гэж хочилдог болов. Хөгшин ээж нь хүүдээ маш их санаа зовж:

-“Алив бос! Гадаа гарч талбай дээр ажилд тусла. Хэрвээ чи ажил хийхгүй бол чамайг хэн ч тоож суухгүй” гэж хэлэв. Нойрмог Нэтаро “ммм…” гээд өөр хариу дуугарсангүй унтсаар л байв. 

Өвгөн Нэтарод маш их уурлан орилов. 

-“Унтаж байдаг цаг чинь өнгөрсөөн. Энэ сар ямар ч бороо орсонгүй. Будаан талбай хэцүүдлээ. Голоос ус зөөж талбайгаа явж усла. Чи жаахан ч гэсэн туслахгүй бол бид идэх будаагүй болно. Бидний чадал барагдлаа” гэхэд, Нэтаро дахиад л “ммм….” гэхээс өөр хариу хэлсэнгүй хэвтсээр л байв. 

Гэтэл нэг өдөр Нэтаро гэнэт орноосоо босов. Эцэг эхдээ,

-“Би уул руу явлаа. Удахгүй буцаад ирнэ” гээд гарчээ. Тэр өдрөө ирэхдээ нэгэн том бүргэд барьж авчиржээ. Хэн ч түүнийг хаанаас яаж тэр шувууг барьсаныг ойлгохгүй байлаа. 

-“Битгий зугтачихаарай” гэж Нэтаро анхааруулаад бүргэдээ торонд хийв.

-“Би энэ удаа тосгоны төв рүү яваад ирье. Удахгүй буцаад ирнэ” гээд Нэтаро дахин гарч одов. Нэтаро тэр оройдоо ирэхдээ тосгоны төвөөс дэнлүү худалдаж авчирав. Энэ бүхэнд хөгшин эцэг эх нь гайхаж,

-“Хөөе Нэтаро, чи яг яах гээд дахин дахин ийш тийшээ яваад байна?” гэж асуув. Гэтэл Нэтаро бас л “ммм…” гэж дуугаран буцаад унтаад өгчээ. 

Нэтарогийн хөрш нь будааны маш том талбайтай, том агуулах бас өрөөнүүдээрээ дүүрэн хоёр, гурван жил идэх будааны нөөцтэй, тун ч баян тансаг амьдралтай ажээ.

Нэгэн орой Нэтаро бүх хүн унтсаны дараа босч, хажуу айлын хашаа руу нууцаар оров. Тэрээр бүргэд, дэнлүү хоёроо авч болгоомжтойхон нэгэн том нарс мод руу авирлаа. Модны оройд нь гараад баян айлын эзэн рүү орилж дуудав. 

-“Хөөе! Хурдан гараад ир!” гэхэд, баян эр Нэтарогийн орилох чимээнд сэрж орхив.

-Нэтаро: “Би уулын гүнд амьдардаг Тэнгү байна!” (Тэнгү–Японы домогт гардаг урт хамарт ногоон мангас) гэж модны оройгоос хашгирав. Хэн ч Тэнгү-г уурлуулвал муу зүйл тохиолддогийг мэддэг учир баян эр “Тэнгү гэв үү?” хэмээн итг