Эрх зоргоороо аашил, юуг ч бүү ажир

2018 оны 12-р сар 06-нд 14:30 цагт
Мэдээний зураг,

"Нэгэн найзын маань ээж бүхий л амьдралынхаа туршид эрүүл хооллож ирсэн. Хэзээ ч архи, согтууруулах ундаа эсвэл ямар нэг "муу" хоол хүнс хэрэглэдэггүй, өдөр бүр дасгал хийн, маш идэвхтэй, байнгын хөдөлгөөнтэй байж эмчийнхээ зөвлөсөн бүх нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж, нарны тос түрхэлгүйгээр гадагш хэзээ ч гардаггүй байсан. Энэ бүхнийг аль болох л богино хугацаанд амжуулахыг хичээдэг. Ер нь л өөрийнхөө эрүүл мэндийг байж болох хэмжээнд анхаарч хамгаалдаг байв. Тэр одоо 76 настай, арьсны болон ясны чөмөгний хорт хавдартай мөн ясны хэт сийрэгжилтээр өвчилсөн.

Найзын маань аав гахайн утсан махан дээр гахайн утсан мах, цөцгийн тосон дээр цөцгийн тос, өөхөн дээр өөх тавьж иддэг, хэзээ ч, бүр хэзээ ч дасгал хөдөлгөөн хийдэггүй, зун болгон наранд арьсаа түлэгдтэл гадуур гардаг, ер нь л бусдын хэлснээр биш өөрийнхөө хүссэнээр л амьдарч ирсэн. Одоо тэр 81 настай, эмч нар түүний биеийг яг л залуу хүнийх шиг юм гэж хэлдэг.

Хүмүүс минь, бид өөрсдийгөө хор хөнөөлөөс нууж чадахгүй, тэр хаа нэгтээ байж л таарна, магадгүй чамайг олох л болно. "Хэрвээ амьдрал минь ингэж дуусахыг мэдсэнсэн бол битгий гэж хэлсэн болгоныг хийж амьдралаа сэтгэл хангалуун бүрэн дүүрэн туулж өнгөрөөх байсан юм!" гэж найзын маань ээж хэлж байна. 

Бидний хэн нь ч энд амьд үлдэхгүй, тийм болохоор өөртөө хожимдсон ухаарал мэт хандахаа боль. Амттай хоол ид. Наранд алх. Далай руу явж зугаац. Нуусан эрдэнэ мэт зүрхэндээ тээж байгаа үнэнээ дэлгэ. Хамаагүй, тэнэг юм шиг аягла. Эелдэг бай. Ер бусын бай.

Өөр ямар ч цаг хугацаа гэж байхгүй! - Keanu Reeves

Орчуулсан лаачин Чанцаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (139.5.219.64) 2018-05-22 05:23
      • 0
      • 0

      GUND UMBAJ ZORILGGUI JARGAH YUMSAN

      Хариулах

    • гарчиг

      (27.123.214.86) 2017-11-24 12:38
      • 0
      • 0

      монголчууд шиг бай гээд гарчиглачихвал таарах байждээ

      Хариулах

    • Soongo

      (103.229.121.226) 2016-03-07 07:06
      • 0
      • 1

      За бараг л үнэн шүү. Тухайн идэж ууж байгаа зүйлээ хэмжээг нь л хэтрүүлэхгүй бол тэгээд л боллоо. Архи, махыг муу л гээд байдаг, миний таньдаг нэг ах байнга, гэхдээ хэзээ ч хэтрүүлдэггүй өдөр тутам хэрэглэдэг улам л өнгө ороод, элдвийн өвчин зовлон тоочихгүй 80 хүрэх гэж байна даа. Гол нь бас сэтгэл санаа маш өөдрөг байх хэрэгтэй. Ярвайчихаад л бүх зүйлийг үгүйсгээд атийгаад байвал тэгээд л дуусна даа. Зүгээр л инээмсэглээд урагшаа хараад амьдар, амьдрал сайхан, амьдарх бүр сайхан.

      Хариулах

    • Зочин

      (202.179.24.164) 2015-12-21 13:36
      • 0
      • 0

      sain orchuulsam bn, bayar hurgie

      Хариулах