Бодисын солилцоогоо хурдасгах 10 арга

2017 оны 10-р сар 12-нд 16:10 цагт
Мэдээний зураг,

Мэргэжилтнүүд бодисын солилцооны түвшин биеийн жинд шууд нөлөөлдөг гэж үздэг. Илүүдэл жингийн хамгийн энгийн шалтгаан бол хэрэглэж байгаа хоол хүнс, шингэн, биеийн хүчний ачаалалтай холбоотой байдаг. 

Бодисын солилцоо нь бидний хэрэглэсэн хоол хүнсийг энерги болгон хувиргах байгалийн үйл явц юм. Тухайлбал хүний бие организм тайван байгаа үедээ хэрэглэсэн илчлэгийнхээ 70 хүртэл хувийг бүрэн шатаах чадвартай байдаг. Энэхүү гайхалтай биохимийн механизмд бид бүрэн захирагддаг гэсэн үг. Тэгвэл уг бодисын солилцоо нь хүн бүрт харилцан адилгүй байдаг аж. Мөн үүнд хүйс, ген, булчингийн хэмжээ, насжилт, термогенез зэрэг ч бас хамаатай.

Хэрэв та илүүдэл өөх тостойгоо тэмцэж байгаа бол танд дараах үр дүнтэй төлөвлөгөөг танилцуулж, бодисын солилцоог хурдасгах хамгийн энгийн 10 аргыг хуваалцаж байна.

1. Шингэн сайн уу

Ус биохимийн бүх үйл явцад оролцдог. Цай болон кофе нь бие организм дахь шингэний тэнцвэрийг бүрэн нөхөж чаддаггүй. Чихэрлэг ундаа шүүс ч гэсэн эсийн даралтыг нэмэгдүүлснээр шингэн алдалтыг улам ихэсгэдэг. Иймээс ямар ч нэмэлт бодисгүй цэвэр ус сайн уух ёстой. Нэг дор ихийг уух шаардлагагүй бөгөөд хамгийн зохистой хэмжээ бол 100 мл. Мөн хоолоо идэхээс өмнө болон дараа 10-15 минутын дотор ууж хэвшээрэй.

2.Өдөрт 5-6 удаа хооллох

Удаан хугацаанд завсарлаж хооллох нь “өлсгөлөн байдал”-ыг төрүүлэхээс гадна авсан илчлэгийг хурааж нөөцөлснөөр бодисын солилцоо удааширдаг. Хэсэгчлэн, ойр ойрхон хооллосноор цусан дахь сахарын түвшинг хэвийн хэмжээнд барьж, илчлэгээ илүү их шатааж болдог. Иймд та бага багаар ойр ойрхон идээрэй.

3.Уургаар баялаг хоол хүнс хэрэглэх

Бие организм нь нүүрсус болон өөх тостой харьцуулахад уургийг илүү удаан хугацаанд боловсруулдаг. Хүн уургийг түлхүү хэрэглэснээр цатгалан болдог. Уураг нь булчингийн масс хадгалалтыг дэмждэг тул хэвийн үед булчин нь их хэмжээний илчлэг шатаадаг. Танд зөвлөхөд аль болох загас, тослоггүй сүүн бүтээгдэхүүн, өөхгүй мах, тахиан мах, өндөг, самар зэргийг түлхүү хэрэглээрэй.

4.Өглөөний цайны ач холбогдол

Өглөөний цай нь бодисын солилцоог хамгийн сайн идэвхжүүлдэг хүчтэй идэвхжүүлэгч юм. Аль болох амин дэм болон тэжээллэг бодис, уургаар баялаг хүнс өглөө цайндаа хэрэглэх ёстой. Санал болгоход жимс, самартай овъёос, бяслаг, бууцай, ногоотой төрөл бүрийн омлет, бүхэл үрийн талх, аарц зэрэг нь сайн.

5.Цитрусын төрлийн жимснээс авах энерги

Гоо жүрж, бэрсүүт жүрж, нимбэг, лайм зэрэг нь хамгийн сайн туслагч байж чаддаг. Амин дэм болон бичил элементүүдээс гадна нимбэгний хүчлээр баялаг хүнс нь бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ өлөн үедээ цитрусын төрлийн жимсийг бүү хэрэглээрэй. Учир нь хоол боловсруулах эрхтний асуудалтай хүнд сөргөөр нөлөөлдөг.

6.Булчингаа нэмэгдүүл

Өөртөө таарсан булчинтай хүний бодисын солилцоо хурдан, сайн байдаг. Нэг кг булчин тус бүр нь өдөрт 12-13 калори шатаах чадвартай. Бүх биеийн булчинд ачаалал өгч дасгал хөдөлгөөн хийснээр их хэмжээний илчлэг шатаах боломжтой болдог төдийгүй бодисын солилцоо мэдэгдэхүйц хурдасдаг.

7.Биеийн хүчний ачааллыг өөрчил

Та биеийн хүчнийхээ ачааллыг өөрчилж, үр дүнтэй болгох хэрэгтэй. Богино хугацаанд /30-60 сек/дасгал хийдэг байсан бол 90 секунд болгон хийх хурдаа нэмэгдүүлээд үзээрэй. Үргэлжлэх хугацаагаа 5 удаа байхад болно. Долоо хоногт спорт зал, усан сан, гүйлтийн замд 2 удаа хичээллэхийн зэрэгцээ шатааж буй илчлэгийнхээ хэрээр хангалттай хэмжээний хүчилтөрөгчийг нөхөх ёстой гэдгийг мартаж болохгүй. Үр дүнд нь бодисын солилцооны түвшин өндөр болсон байна.

8.Омега-3 хэрэглэ

Энэхүү элемент нь загас, хушга, ургамлын тосонд ихээр агуулагддаг. Омега-3-ийн хүчил нь хүний бие организм дахь лептиний түвшинг тогворжуулж, илчлэг шатаах хурдад нөлөөлдөг. Хоолны дэглэмэндээ омега-3 агуулсан бүтээгдэхүүнийг нэмснээр бодисын солилцоо сайжирдаг. Шинжлэх ухааны судалгаагаар загасны тосыг дасгал хийхийнхээ өмнө хэрэглэснээр илчлэгийг их хэмжээгээр шатаадаг болохыг нотолсон байдаг.

9.Хүнд, хурц хоол хүнснээс татгалзах

Өдөрт авч буй илчлэгээ бууруулахын тулд нүсэр тооцоолол хийх шаардлагагүй. Ийм арга нь булчингийн алдагдалд оруулж, бодисын солилцоог удаашруулж байдаг.

Хэрвээ та тайван үеийнхээ бодисын солилцооныхоо түвшинг тодорхойлж шалгахыг хүсвэл Маффин Жеорын томъёог ашиглан тооцож болно.

БСМ=(9.99*M)+(6.25*P)-(4.92*B)+(166*П)-151

Энд:

БСМ- Бодисын солилцооны суурь түвшин

М-биеийн жин, кг

Р- өндөр, см

В-нас,

П-хүйсийн коэффициент. 1- эрэгтэй, 0-эмэгтэй

10.Нойр бүрэн авах явдал

Портлендийн судалгааны төвийн эмч нар 6 цаг унтдаг хүмүүс нь 8-9 цаг унтдаг хүмүүстэй харьцуулахад биеийн жингээсээ хамааран 55 хувиас бага илчлэг шатаадаг гэсэн үр дүнг гаргасан байдаг. Хүнд нойр дутагдсанаас бие организм лептин буюу цатгалан байлгах дааврыг бага боловсруулж, грелин болох өлсгөх мэдрэмж төрүүлдэг дааврыг их хэмжээгээр ялгаруулдаг гэнэ. Иймээс нойр дутуу хүмүүс их иддэг аж.

Дахин сануулахад шөнийн турш бодисын солилцоогоо удаашруулахгүй тулд та унтахаасаа өмнө нүүрсусны хэрэглээг ээ хязгаарлахаа мартуузай.

Эх сурвалж: www.marketium.mn

Орчуулсан:

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.