Аймгуудын баяр наадмын тов гарлаа

2019 оны 06-р сар 12-нд 15:03 цагт
Мэдээний зураг,

Үндэсний их баяр наадам эхлэхэд цөөн хоног үлдлээ. Наадмын өдрүүдэд ажил албанаасаа холдож, дэлгэр Монголынхоо дэнж хотойтол нааддаг наадамчин олондоо аймгуудын баяр наадмын хуваарийг танилцуулж байна.

Аймаг, орон нутгаас ирсэн хүсэлтийг харгалзан: 

  • Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн баяр наадмыг 2019 оны долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

  • Сэлэнгэ аймгийн баяр наадам долдугаар сарын 4,5-нд,

  • Өмнөговь аймгийнх долдугаар сарын 6, 7-нд,

  • Дундговь, Өвөрхангай аймгийнх долдугаар сарын 8, 9-нд,

  • Төв аймгийнх долдугаар сарын 8-10

  • Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөлийнх долдугаар сарын 9-10

  • Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтийн аймгийн баяр наадам долдугаар сарын 10, 11-нд болно.

Засгийн газрын тогтоолоор хурдан морины бүсийн уралдааны 2019 оны хуваарийг баталж, Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймагт, баруун бүсийн уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Үүнтэй холбогдуулан аймгийн баяр наадмаа бүсийн зуны уралдаантай хамтатгах саналыг Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймгийн удирдлагаас тавьсан байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.