Хүүхдээ загнахдаа гаргаж болохгүй 10 үйлдэл

2017 оны 11-р сар 02-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

Бид хүүхдээ буруу зүйл хийхэд нь ихэвчлэн загнаж, зандардаг. Загнах нь буруу биш ч, буруу загнаснаас болж хүүхдийн зан авирт нөлөөлдөг. Зэмлэхдээ үзүүлж болохгүй 10 үйлдлийг танд хүргэе.

■Сэтгэл хөдлөлтэй загнаж болохгүй. Сэтгэл хөдлөлтэй загнахгүйн тулд эхлээд гүнзгий амьсгаа авч, өөрийгөө тайвшруулах хэрэгтэй. Та хүүхдээ сэтгэл хөдлөлтэй буюу эмоци ихтэй загнаад байвал танай хүүхдийн сэтгэл санаа тогтворгүй болдог.

■ Хүүхдийнхээ хэлэхийг сонсолгүй загнаж болохгүй. Жишээлбэл, танай 2 хүү муудалцаж, зодолдлоо гэж бодъё. Та шалтгааныг нь сонсоо ч үгүй хэрнээ томыгоо загнадаг уу? Ингэж болохгүй, эхлээд хүүхдийнхээ хэлэхийг анхааралтай сонсож, зөв тунгаах хэрэгтэй.

■ Хүүхдээ загнахдаа хэдэн цагаар үглэж болохгүй зарим эцэг эхчүүд маань хүүхдээ загнахдаа урд өмнө болсон явдлыг хамруулж эсвэл нэгийгээ загнахдаа бусад хүүхдээ хомроголуулан үглэдэг. Үглэж загнаснаар хүүхэд юунд, яагаад загнаж байгааг ойлгохгүй. Загнаж байгаа гол шатгаан, яагаад уурласан зэрэг нь хүүхдийн сэтгэлд үлддэггүй, харин ч эсрэгээрээ уурлаж, уцаарлаж, зэмлэж байгаа дүр төрх л хүүхдийн сэтгэлд хүчтэй үлддэг.

■Өөрийн нөхцөл байдлын үүднээс загнаж болохгүй. Ядарч байхад шуугилдлаа гэх зэрэг шалтгаанаар хүүхэддээ уурлаж болохгүй. Энэ нь хүүхдэд хэт хатуудсан шийтгэл болж, дараа нь үүндээ өөрөө харамсах болно.

■ Ээж аавууд зэрэг зэрэг нэгэн тал болон загнаж болохгүй. Тухайлбал, ээж нь хүүхдээ загнаж байхад аав нь өмөөрч болохгүй. Гэхдээ ээжийг загнаж байхад аав нь хажуунаас хүч түрэн зэмлэж болохгүй. Учир нь хүүхэд зугтах газаргүй болж, гэмээн ухаарахаасаа илүү хүнийг аргалдаг болно.

■ Хүүхдээ хэн нэгэнтэй харьцуулан загнаж болохгүй. Тэр ч мундаг байхад, энэ ч хурдан хийчихэж байхад хэмээн хэн нэгэнтэй харьцуулан загнаж болохгүй. Энэ нь хүүхдийг өөртөө итгэлгүй нэгэн болгоно. Эсвэл зөвхөн нэг хүүхэдтэй харьцуулах нь тэр хүүхдэд дургүй болох хандлагыг бий болдог. Энэ нь ихэвчлэн нэг айлын хүүхдүүдийн дунд үүсдэг тохиолдол.

■ Өчигдрийн хэлсэн үг өнөөдөр солигдож болохгүй. Жишээлбэл, аав нь хүүхдээ хоол идсэн аягаа хураа гэхэд ээж нь чадахгүй ээ, хагалчихна гэж болохгүй. Энэ тохиолдолд хүүхэд хэнийх нь үгэнд орохоо мэдэхээ байж, ээж эсвэл аавд итгэхээ болих ч хандлага болж магадгүй. Иймээс ээж аавууд хүүхдээ хүмүүжүүлэхдээ нэгэн зорилго, үйл, үгтэй байх ёстой.

■ Хүүхдээ бүхэлд нь үгүйсгэсэн үг хэрэглэж болохгүй. Төрөөгүй нь дээр байсан юм, чи угаасаа чадахгүй, яв зайл, чам шиг хүүхэдтэй байсанаас байгаагүй нь дээр гэх зэрэг түүнийг үгүйсгэсэн, няцаасан үгийг хэзээ ч бүү хэрэглэ. Энэ нь хүүхдийн оюун ухаанд гүн гүнзгий шарх үлдээдэг.

■ Урдны явдлыг сөхөн загнаж болохгүй. Хүүхдээ загнаж байхдаа тэр зүйлтэй холбоотой урд нь гаргасан алдааг санан, дахин сөхөж загнах нь утгагүй. Таагүй бодол л үлдээхийн нэмэр.

■ Бие махбодийн шийтгэл байж болохгүй. Ингэснээр хүүхэд айснаасаа болж өөрийгөө хамгаалахын тулд худал хэлдэг болно. Энэ шийтгэл нь хүүхэд буруугаа ойлгохоосоо илүү хүнийг хуурч, биеэ өмөөрөхөд сургана. Мөн найзууддаа дээрэнгүй болж төлөвшинө.

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.9.43.158) 2017-03-05 02:32
      • 0
      • 0

      Sain baitsgaana uu aav eej uudee.Minii huvid hoyor dahi udaa ger bul zohioj Ail bolj,hoyor ohin,neg huutei bolood saihan amidarch baina...Hairtai hani mini eldev aash,mayaggui murtloo.Hudlaa ih yarih yumaa.Ohindoo hicheelee sain hii geh met ug heleheer dunduur orj heruul uusgeh yum.Ug ni hoyulaa ,hoyr talaasaa neg neg ohintoi suugaad,odoo saihan huutei bolson...Tom ohiniigoo tavan nastaid gadaad yavaad ,arvan dolootoid nutagtaa irj ohintoigoo uulzsan bolood ch teruu ohinoo erhluulj,hairlaj chadaagui bolohoor dund ohinoo,baga huugee uooriinhooroo ,bas aaviin hairaar humuujuulj ,usgie gesen ,neg l taarch ugdoggui,ug soroltsood baih bolj ...Saihan zuvlogoo ugooch

      Хариулах

    • Зочин

      (59.153.112.94) 2015-12-16 16:46
      • 0
      • 0

      Yag unen bi ailiin tom l doo aav namaig sonsoogui bj namaig zagnidag

      Хариулах

    • zochin

      (122.201.21.46) 2016-07-02 01:37
      • 0
      • 0

      Haramsaltai baina. Eej n oilgodog baigaasai

      Хариулах

    • zochin

      (122.201.26.130) 2015-12-02 15:09
      • 0
      • 0

      enchi ni zaluu aaw eej nart heregtei yum baina daa

      Хариулах

    • монгол хүн

      (49.0.186.198) 2015-11-16 16:35
      • 2
      • 1

      нэг ийм монгол амьдралаас тасархай юм байн байн бичиж хүүхдүүдийн тархи угаахаа зогсоо.

      Хариулах

    • gegee

      (103.229.120.53) 2015-10-18 10:49
      • 0
      • 2

      unetei zovlogo bna bayrlalaa

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.194) 2015-05-20 01:01
      • 2
      • 2

      Zagnasan, zagnaagui ter huuhdiin hen boloh n tuunii gen, mah tsusand bichigdeed garsan baidag. Het baruuniig duuriaval sain yum bolohgui shu. Manai ard tumnii ulamjlalt arga uhaan bii shu.

      Хариулах

    • zochin

      (122.201.21.46) 2016-07-02 01:57
      • 0
      • 1

      Ugui shuu, ganz genees boldoggui,harin ch ezeg,ehiin hoorondiin harizaa, busad humuustei harizaj baigaa n huuhediig yamar hun bolohod n mun tuluvshihud n hamgiin ih nuluulnu, daraa n bolovsrol. Huuhduudeeree uursdiig uu hundluulehiig husej baival uursduu huuhduudee hundel!

      Хариулах

    • Zochin 1

      (203.91.115.37) 2017-02-11 11:31
      • 0
      • 0

      Yag zov hundlel hundleliig daguulna

      Хариулах

    • Canadas

      (96.54.112.235) 2015-05-19 12:16
      • 0
      • 3

      minii huu 6nastai.zagnuulah uildel hiideg ch, uhaaruulj heleh ni zuv.bi huugee muuhai ugeer zagnahiig tseerledeg. haayaa muuhai ugeer helchiheed, daraa ni ih haramsaj suudag. huuhed gedeg ariuhan gegeeleg humuusees bid chin erch huch, uram avdag shuude. ursee hairlaarai, uhuurduj erhluuleerei

      Хариулах

    • hvvgiin eej

      (112.72.13.148) 2015-05-18 09:28
      • 0
      • 1

      huuhdee yaj ch zaginaj chadadgvi yumaa zaginalaa geheer oodoos omolzood gomdoj bhiine haraad hair hvreed bdag shvv

      Хариулах

    • tom ohin

      (103.26.193.37) 2015-05-17 11:20
      • 0
      • 2

      urgelj tomiin buruu boldog zow ym hiiheer magddaggui hernee buuruu zuil hiiheer heden cag ugledeg uneheer uur hutj zarimdaa oodoos n hereldchihde. nzuudiinhaa huuhduudtei urgelj jishij zagnadag. minii durtai sonirholiig medehgui hernee durgui zuiliig mn urgelj hiihiig shaarddag.

      Хариулах

    • zochin

      (122.201.21.46) 2016-07-02 01:44
      • 0
      • 0

      Ih l buruu harizaj baina, er n ezeg, ehiin uursdiin bagiin humuujil, daraa n bolovsroloos n harizaani soyol hamaarna

      Хариулах

    • aaw hun

      (122.201.24.205) 2015-05-17 00:39
      • 0
      • 1

      he he ene doodoh emeed amjilt husye ! bi bas ohinoo zarimdaa buruu zuil hiisen uyd ni arai l changaduulaad baidag yum shig bn odoonoos bodnoo

      Хариулах

    • эмээнээ

      (103.26.193.47) 2015-05-15 21:55
      • 1
      • 4

      Зев шуу. Ачаа ээж ааваас харамласаар арай л танхил болгоод байдаг. Ачаа харсан ч хараагуй ч аман дотор туж ехеердлийн уг орж ирээд загнаж чаддаггуй э. Арай л хеерхен ур шуу. Тэгж байгаад дээрх 10 зевлегеег биелуулдэг л байх да. Яаж загнанаа. Уг нь ч аавыг хун болгочихсон юм энэ ариухан амьтнаа хун болгоно доо

      Хариулах