Иоджуулсан давс хэрэглэснээс хойш иодын илүүдлээс үүдсэн бамбайн өвчин гаарчээ

2020 оны 03-р сар 26-нд 12:22 цагт
Мэдээний зураг,

Өвөрмонголчууд иодын дутагдлаас үүдэлтэй бамбай булчирхайн өвчлөлд нэрвэгдэж байх үед төрөөс кампанит ажил өрнүүлж /мөн давсыг иоджуулсан/ иодын хэрэгцээг нь хангажээ. Гэтэл тун удалгүй иодын илүүдлээс үүдсэн бамбайн булчирхайн өвчлөл гаарсан байна.

Хятад улс иргэдээ нийтлэг хүнсээр дамжуулан хавтгайруулж иоджуулах нь эрүүл мэндэд асар хортой гэсэн дүгнэлтийг хийснээс хойш цөөнгүй жил өнгөрч бамбайн өвчлөл сая нэг тогтворжиж эхэлжээ. Иоджуулсан давснаас хойших 10 жилд бол ёстой бамбайгүй хүн байхгүй шахуу болсон гэнэ. Энэ өвчнөө яаж дарсан гэхээр уламжлалт эмнэлэгтээ эмчилгээний шинэ арга нэвтрүүлж, эм тан гаргаж авсан юм байна.

Европ эмнэлэг бамбайг барахгүй ээ л гэж ярьдаг улс байна. Манайх иоджуулсан давсныхаа ёоёо-г биеэрээ эдэлж байгаа чухам энэ үед эмч нар маань Хятадын туршлагыг судлаад үзэхэд гэмгүй санагдлаа. Монголчуудын энэ их уур хилэн бамбайн өвчлөл нийтлэг болсонтой холбоотой хэмээн найз эмч маань ярьж байж билээ. Бамбай булчирхай бол аз жаргалын гормоныг ялгаруулдаг гол эрхтэн бөгөөд өвчилсөн үед нь хүн маш гутранги, уур уцаартай болж зүрх судасны бүхий л үйл ажиллагаа доголддог байна.

Б.Занданхүү

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.