Долоон халууны эмчилгээний увидас

2019 оны 04-р сар 18-нд 09:50 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дээр анагаах шидтэй олон нэр төрлийн ургамлууд бүртгэлтэй байдгаас манай оронд түгээмэл ургадаг 7 “халуун”-ы тухай хүргэж байна. Аливаа өвчнөөр өвдсөн хойноо бус урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал билээ. Энх тунх амьдралын энгийн алхам бол учирч болох эрсдэл, эмгэгээс ямагт урьдчилан сэргийлж, эрүүл зөв амьдралын хэв маягийг өөртөө болоод гэр бүлийнхэндээ төлөвшүүлэх явдал юм. 

Цагаан гаа

Цагаан гааг гэдэс ходоодны үйл ажиллагааг зохицуулах эмнэхүйн журмаар хэрэглэсээр ирсэн. Цагаан гаа нь дотор муухайрах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих болон ходоодны шархлаанаас сэргийлдэг байна. Зарим судалгаагаар цагаан гааг тархиар хатгаж өвдөх, сарын тэмдгийн мөчлөг алдагдах мөн архаг үе мөчний үрэвсэлд эерэг нөлөөтэй хэмээн тогтоожээ. Манайхан ихэвчлэн ханиад томуу туссан үед хэрэглэх нь элбэг байдаг. Гэхдээ энэ ургамлыг тохируулан, эмчийн заавраар хэрэглэхгүй бол хархны хор шиг үйлчилгээ үзүүлэх нь бий. Азийн орнуудад цай, шөл зэрэг хүнсэндээ тохируулан хэрэглэдэг байна.

Чили /улаан чинжүү/

Чили нь хүн төрөлхтний өнө эртнээс хэрэглэж ирсэн ургамал юм. Хүмүүс 10.000 гаруй жилийн тэртээгээс хоол хүнсэндээ хэрэглэсээр ирсэн гэгддэг. Амталгааны зориулалтаар хэрэглэхээс эхлээд японд каратегаар хичээллэгсэд хүч чадлаа нэмэгдүүлэх зорилгоор, харин африкийн тариаланчид ургацаа заанаас хамгаалах зорилгоор хэрэглэдэг байжээ. Чилид агуулагддаг “capsaicin” бодис нь толгойн өвдөлтийг намдааж, үе мөчний үрэвсэл, хуян шар усыг хөөхөөс эхлээд цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулах ач тустай.  Чили идсэний дараа халуу шатаад байвал ус битгий уугаарай. Харин түүний оронд сүү уух нь чилиний халуу шатсан амтыг дардаг байна.

Карри

Христийн тооллоос өмнөх 2600 оны үед хамаарагддаг карри нь зүүн өмнөд азийн орнуудаас эхтэй бөгөөд хүмүүс эртнээс хоол хүнсэндээ хэрэглэж иржээ. Мэдрэлийн гаралтай өвчин болон бүдүүн гэдэсний хавдраас сэргийлдэг бөгөөд тархины эд эсийг сэргээж, хий хуян аливаа үрэвсэлд эерэг нөлөөтэй нь тогтоогджээ.

Гоньд

Бүх төрлийн хоолонд хэрэглэдэг гоньд нь биеийн дархлааг сайжруулж, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих болон гэдсэнд хий хуримтлагдахаас сэргийлж, элэгний үйл ажиллагааны бүтцэд сайнаар нөлөөлдөг гэнэ.

Сармис

Төв азийн нутгуудаар 6000 жилийн тэртээгээс хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн сармисыг эртний египетэд хоол хүнсний болоод эмнэхүйн аргаар хэрэглэж иржээ. Цусны даралтыг бууруулах, хорт хавдраас сэргийлэх, зүрх судасны өвчинд тустай бөгөөд хэтрүүлж хэрэглэх нь харшил өгөх сөрөг нөлөөтэй.  Сармисыг хандалж витамин хэлбэрээр хэрэглэх нь элбэг болжээ. Сармисны хүний эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөөг тоочоод баршгүй юм.

Ганга

Ходоод гэдэсний хямрал хийг хөөхөөс эхлээд амны эвгүй үнэрийг дарах, үсний хагийг ор мөргүй арилгах гээд ганганы эрүүл мэндэд үзүүлэх нөлөө цөөнгүй ажээ. Мөн хоолонд амт үнэр нэмэхийн зэрэгцээ нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг тус ургамлыг өдөр бүр бус долоо хоногт хоёроос гурван удаа хэрэглэх нь тохиромжтой гэнэ.

Шанцай

Шинэхэн жимс, цөцгий, загас болон тахианы махтай хоолонд хэрэглэх нь зөөлөн, чихэрлэг амтыг нэмж, эрүүл мэндийн тань манаанд харамгүй тусаа хайрлах болно. Энэхүү ургамал нь чихрийн шижин, мэдрэлийн гаралтай мартагнах эмгэг алцхаймер, хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлэх антиоксидант бүтэцтэй амин дэм,уургийн гайхалтай нэгдэлт ургамал ажээ.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • D.Tungaa

      (112.72.13.146) 2015-09-20 23:48
      • 0
      • 1

      Чинцай шанцай 2тодруулж өгнүү1 торлийн ургамалуу 2 өөр тарөл юмуу

      Хариулах

    • зочин

      (66.65.120.198) 2015-03-02 07:33
      • 0
      • 0

      Шанцай гэдэг чинь celery юмуу?

      Хариулах

    • Зочин

      (150.129.143.190) 2015-03-01 13:46
      • 0
      • 1

      Мэдээж шанцай л байж таараа.

      Хариулах

    • Зочин

      (165.20.108.150) 2015-01-22 07:18
      • 0
      • 0

      Khamgiin svvld n shantsai gesen murtuu, celery giin zurag bkh yum, shantsai n yum yy celery n yum yy, salgaj khelj uguuch.

      Хариулах