Аав бол хүүхдийн итгэл найдвар юм

2020 оны 11-р сар 21-нд 16:21 цагт
Мэдээний зураг,

Аав хүүхдийн анхдагч орчин. Нярай хүүхэд аавынхаа дууг сонсоод хамгаалалтанд байгаа мэт мэдрэмж авдаг ба энэ нь хүүхдийн сэтгэлзүйд хамгийн чухал бөгөөд хүүхэд хорвоод мэндэлсэн өдрөө л аавынхаа дууг сонсохыг хүсдэг байна.

NSO 2016 оны "Гэр бүлийн хөрөг" зурган судалгаагаар хамрагдсан нийт хүүхдийн 87% нь аавыгаа түрүүлж зурсан ба хэн чамтай илүү их тоглодог вэ? гэсэн асуултанд 91% нь ээж гэж хариулсан байдаг.

Аавтайгаа тоглодог хүүхдүүд ээжтэйгээ тоглодог хүүхдүүдээс илүү өөртөө итгэлтэй, зоригтой, айдасгүй болохыг судлаачид ажиглаж нотолсон байна.

Аав хүүхдийн сэтгэлзүйн хамгийн том хөдөлгүүр бөгөөд тэрний нөлөөлөл ээжийнхээс хэд дахин илүү болохыг судалсан байна.

Тиймээс хүүхдийн хүмүүжил, биеэ дааж өсөхөд ААВ хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг сэтгэлзүйчид онцолж байна. Тэд

ААВУУДЫГ хүүхдэдээ өдөрт 30 минутыг зарцуулахад л хангалттай гэж үзжээ. Хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрүүлнэ гэдэг нь хамт байхыг хэлэх бус тодорхой цаг гарган ярилцах, тоглох, ном уншиж өгөх гэх мэтийг өөрийн оролцоотойгоор хамтдаа инээлдэж, хүүхэддээ ямар нэгэн дурсамж хэлбэрээр сэтгэлзүйд үлдээх хоногшуулахыг хэлж байгаа юм.

Аавтайгаа өссөн хүүхэд аавгүй өссөн хүүхдээс илүү нийгэмд идэвхитэй харилцаанд орж чаддаг байна. ААВ БОЛ ХҮҮХДИЙН ИТГЭЛ НАЙДВАР ЮМ.

Хүүхэд аавыгаа харж, ээжийгээ сонсож хүмүүждэг.

Хүүхэд хайр халамжийг ээжээсээ, итгэл найдварыг ааваасаа олж авдаг байна.

Ааваараа бахархдаг хүүхэд шантардаггүй.

Ааваараа бахархдаг хүүхэд самуурдаггүй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.