Хүүхдийн анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх 5 энгийн дасгал

2019 оны 09-р сар 10-нд 19:49 цагт
Мэдээний зураг,

Хэрэв та анхаарлаа гүйцэд төвлөрүүлбэл 6 цаг хийх ажлыг

30 минутад ч дуусгаж болно.

Тэгж чадахгүй бол 30 минутанд дуусгачих ажлыг

6 цаг хийгээд ч дуусаж чадахгүй.

~Albert Einstein.

Та бүхэндээ бага ангийн хүүхдийнхээ гэрийн даалгаварыг хийлгэхийн өмнө болон завсар зайгаар нь хүүхэдтэйгээ хамтдаа хийж тэдний анхаарал төвлөрөлт, сурах идэвхийг нь нэмэгдүүлэх дасгалуудыг санал болгож байна.

1. Хоёр гарын "Хайч, чулуу, даавуу" тоглоом. Хүүхэд өөрийн хоёр гараараа дээрх тоглоомыг тоглож баруун, зүүн гарынх нь аль нэг ялагч болно. Хүүхэд эхэндээ нэг ижил буюу хоёр гараа цаас, хоёр гараа хайч гаргаж байснаа аажмаар анхаарлаа хуваарилаж хоёр гар өөр өөрийг (хайч&чулуу) гаргаж сурдаг.

2. Аав ээжтэйгээ мөлхөж уралдах. Ингэхдээ зүгээр уралдахгүй нэг урагшлахдаа нэг амьтан, эсвэл хоол нэрлэнэ. Амьтан нэрлэх, хоол нэрлэх, дотны найзуудаа нэрлэх гэх мэт сонголтуудаа тоглоом эхлэхийн өмнө тохирно. Ингэснээр хүүхдийн анхаарал төвлөрөлт нэмэгдэхээс гадна, цээжлэх санах ой идэвхжинэ. Мөн гарын жижиг булчингийн хөгжлийг дэмжих, хүүхдийн хөдөлгөөний энергийг задлахад ч нэмэр нөлөөтэй маш чухал дасгал.

Image result for kid concentrate

3. Өгүүлбэрийг гүйцэд анхааран сонсох дасгал. Аав ээжийн хэн нэг өгүүлбэр уншина. Уншиж дууссаны дараа сүүлийн "гахай" гэсэн үгийн өмнөх амьтны нэрийг нэрлэх нөхцөлтэй? Жишээ нь: "Гахай муур арслан халиун буга гахай бар могой хулгана гахай" Тэгвэл хариулт "Хулгана" байж таарна. Энэ нь хүүхдийн сонсож ойлгох анхаарал төвлөрөлтөд маш чухал дасгал. Өгүүлбэрийг өөрчлөөд олон янзаар зохиож тоглоорой.

4. Гарын алгаараа барилдах. Хүүхэд аавтайгаа эсвэл ээжтэйгээ ах эгчтэйгээ гарын алгаа нийлүүлэн түлхэлцэж тэнцвэрийн байрлалаас хазайлгахыг оролдох. Энэ үед өрсөлдөгч том биетэй жижиг биетэй байхаас үл хамааран анхаарал төвлөрөлт гарын алга руу хандаж чаддаг.

5. Бидний сайн мэдэх сандал булаалдах. Хөгжмийн аянд бүжиглэнгээ, хөгжим зогсонгуут сандалд сууна. Сандалгүй үлдсэн нь хасагдана. Цөөхүүлээ тоглох бол хөгжимтэй үед алхана хөгжимгүй бол зогсоно. Хөгжим хөдөлгөөн хослосон энэхүү дасгал хүүхдийн анхаарал төвлөрөлтийн маш сайн дасгалжуулагч шүү.

Г. Төмөрзаяа

Хөөрхөн шар шувуу сургалт, судалгааны төвийн захирал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.