​Хүн архи уухаараа яагаад согтдог вэ: Архи нь тоолж барамгүй олон өвчин бий болох суурь нь болдог

2023 оны 08-р сар 09-нд 17:26 цагт
Мэдээний зураг,

Таны эрүүл мэндийн боловсролд зориулсан дусал мэдлэг

Архи уухаар сэтгэл санаа сайхан болох, царай улайх гээд төрөл бүрийн урвал хүний биед бий болно. Өөрөөр хэлбэл үүнийг согтох гэнэ. Тэгэхээр тэр согтох үзэгдэлд дуртайдаа дадал болгон уух хүмүүс ихээхэн байдаг гэнэ.

Хүн архи уухаараа яагаад согтох вэ?

Үнэндээ бол алкоголийн нөлөөгөөр тархинд саажилт (саатал) бий болж байгаа юм. Архи уумагц алкоголь нь цусаар дамжин тархинд хүргэгдэж, тархи саажснаар хэвийн ойлголт, дүгнэлт саатан, хэвийн үйл ажилгаа хийж чадахгүй болчихдог. Мэдээжийн хэрэг алкоголийн хэмжээ ихсэх тусам тархи дахь саажилт улам улам нэмэгдэн, түүнээс улбаалан үйл хөдлөл ч бас улам улам өөрчлөлтөнд орно.

Архи ууж эхлэх үед бол тархины нэг хэсэг нь саажиж эхлэх тул сулбайн манарч эсвэл дүгнэн ойлгох чадвар сулрах төдий тул хөгжилтэй мэт болно. Гэтэл архи уух хэмжээ нь ихсэх тусам тархины саажих хэсэг ч мөн ихсэхээс болж, түүний уршигаар бөөлжис цутгах эсвэл бөөлжих, нэг ярьсан зүйлээ дахин дахин ярих зэрэг үйлдэл хийнэ. Цаашлаад уух хэмжээ нь нэмэгдээд байвал тархины ихэнхи хэсэг саажин, хүн дуудсан ч хариу дуугарч чадахгүй хэмжээнд хүрч саатна.

За тэгвэл архи уувал яг үнэндээ хүний биед юу болдог вэ гэвэл архины 20 % нь ходоодноос, 80 % нь гэдсээр дамжин шимэгдэн, элгэнд хүргэгдэж очиж задрана.

Энд алкоголийн хэмжээ их байвал задрал хийгдэхгүй, цусанд алкоголь нь үлдчихдэг. Тэгээд цаашаа зүрхэнд хүргэгдэн, зүрхнээс бүх биеэр дамжин дахин элгэнд ирж задрал хийгдэх гэсэн эргэлттэй урсгал юм. Энд цусаар дамжин бүх биед тархана гэдэг нь мэдээж хэрэг тархинд очно гэсэн үг.

Тархинд нейрон гэж нэрлэгдэх мэдрэлийн эсүүд байх ба тэдгээр мэдрэлийн эсүүд нь хоорондоо мэдээллийг дамжуулах үйл ажилгаа хийдэг ба энэ үйл ажилгаа нь алкоголийн улмаас саатуулагдаж орхидог байна. Үүний улмаас тэнцвэр алдагдан явж чадахгүй гуйвах, юмыг сайтар ялгаж харж чадахгүй 2 харах гэх мэт үйлдэл хийдэг.

Тэгвэл зарим хүн архи нилээд уусан ч согтохгүй хүн байхад эсрэгээрээ архийг багахан уугаад маш амархан их согтдог хүн ч байдаг. Эдгээр архи уугаад тэсвэртэй, тэсвэргүй гэгдэх шинжтэй хүмүүс юунаас болоод ийм шинжтэй байдаг вэ гэвэл төрөл бүрийн шалтгаантай.

Жишээний төлөөлөл болгон 2 шалтгааныг танилцуулъя.

1. Том жижиг ялгаа

Алкоголь нь элгэнд задрана гэсэн дээ тэгвэл элэг нь том байх тусам задрал явагдах хэмжээ нь их тул том биетэй хүмүүс нь элгэн дэхь задрал явагдах даа хялбар байна. Тиймээс эмэгтэй хүнээс эрэгтэй хүн нь архинд тэсвэртэй, жижиг биетэй хүнээс том биетэй хүн нь архинд тэсвэртэй байх нь элбэг байна.

2. Үндсэн шинжийн ялгаа.

Алкоголь нь элгэнд Ацетальдегид гэдэг бодис болон задран, Ацетальдегид нь цууны хүчил болон задрана. Тэгвэл цууны хүчил нь хүний биед хоргүй харин Ацетальдегид хүний биед хортой ба согтууруулах шалтгаан болдог.

Тэгэхээр энэ Ацетальдегидийг сайтар задлаж чадах уу үгүй юу гэдгээр архинд буюу алкогольд тэсвэртэй тэсвэргүй байдал ихээхэн хамааралтай юм. Ацетальдегидийг задлах чадвар нь удамшлын шинжтэй өөрөөр хэлбэл эцэг эх нь архинд тэсвэртэй бол хүүхэд нь мөн тэсвэртэй магадлалтай гэдэг шиг ойлголт.

Америк хүмүүс нь Япон хүмүүсийг бодвол архинд тэсвэртэй байдаг нь Ацетальдегидийг задлах чадвар нь өндөртэй байдаг тул архинд тэсвэртэй байдаг байна.

Архи үргэлжлүүлэн уувал биед үзүүлэх муу нөлөө

2018 онд Вашингтоны Их Сургуульд яг 28 сая хүний үзүүлэлтэнд дүн шинжилгээ хийсэн судалгаанаас үзэхэд дэлхийн хэмжээнд :

эрэгтэйчүүдийн яг 39 %,

эмэгтэйчүүдийн 25 % гэсэн нилээд олон хүмүүс архи уудаг бололтой юм.

Тэгвэл хүмүүсийн дурлаад байгаа архинд асуудалтай талууд олон байдаг байна.

Жишээ нь Нeroin, Кокайн гэх мэтээр харьцуулсан хор нөлөөтэй шинж чанарын судалгаа байдаг юм байна.

Энэ судалгааны дүгнэлтээс харахад архи нь хар тамхи, Cannabis, МДМА зэргээс донтолтын хувьд өндөр үзүүлэлттэй байсан байна.

Мөн ДЭМБ ийн 2018 оны мэдээгээр нэг жилд архины уршгаар амь насаа алдсан хүмүүсийн тоо 3 сая байгаа ба дэлхийн нэг жилийн нийт нас барсан хүмүүсийн 5% ийг давж байна гэсэн үг юм.

Архи нь ТВ, шоу зэргээс хархад хөгжилтэй сайхан мэт ойлголт төрүүлдэг ч үнэндээ бол тийм сайн талаас гадна муу тал нь ихтэй эд юм.

Тэгэхээр өдөр бүр архи хүртээд байвал хүний биед ямар нөлөө үзүүлэх бол...

Энэ удаа архи үргэлжлүүлэн уугаад байвал хүний биед үзүүлэх 4 нөлөөг тайлбарлая.

1. Тархины үйл ажилгаа буурна.

2021 онд Оксфордын Их Сургуулийн судалгаанд 25 сая илүү хүмүүсийн ууж буй архины төрөл, тархины хэмжээ, эрүүл мэндийн байдал гэх мэт олон төрлийн үзүүлэлтийг нэгтгэн судалж дүгнэлт хийсэн судалгаанаас үзэхэд нэг 7 хоногийн хугацаанд уусан архины төрөл нь олон байх тусам тархины бор бодис ( substantia grisea Англиар grey matter ) гэгдэх хэсгийн нягтрал нь жижиг байгааг олж мэдсэн байна. Архи ууснаар тархины нягтрал жижиг болно гэдэг цочирдом байгаа биз.

Мөн архи бага зэрэг уувал эрүүл мэндэд сайн гэсэн төсөөлөл байдаг даа тэгвэл энэ судалгаагаар архины хор хөнөөлтэй байх нь бага хэмжээтэй ч ялгаагүй, мөн ямар ч төрлийн согтууруулах ундаанд ялгаа байхгүй гэнэ. Өөрөөр хэлбэл архи биш вино юм чинь, пиво юм чинь гэх мэт биш архи, пиво, вино, виски аль нь ч ялгаагүй хор нөлөө байдаг гэнэ.

Энэ мэт архи болон согтууруулах ундаа нь тархинд муу нөлөөтэй гэх мэтийн судалгаа их байдаг юм байна.

Жишээ нь 2017 онд Оксфордын Их Сургууль дээр 550 хүн хамрагдсан судалгаагаар архи хүртэх хэмжээ нь их байх тусам тархины ой санамжийн чадвартай хамааралтай тархины hippocampus гэх хэсэг нь хатингаршдаг болох нь ойлгомжтой болсон байна.Өөрөөр хэлбэл тархины үйл ажилгаа буурна гэсэн үг юм.

Цаашлаад 2018 онд New South Wales Их Сургуулийн судалгаанд архи уухад түрэмгий болдог тухай нотолжээ. Энэ судалгаанд залуу эрэгтэй хүмүүсийг хамруулан тэдгээр залууст зориулалтын архины хундаганд хийсэн архи 2 хундагыг уулгах төдийд духны хэсэг (prefrontal area )гэх мэт төрөл бүрийн хэсгийн үйл ажилгаа буурч ууртай түрэмгий байдалтай болж байсан гэнэ.

Энэ нь архи уусан үед илрэх түр зуурын шинж тэмдэг боловч архи уугаад уурлахдаа амархан болж түрэмгий шинжтэй зодоон цохион хийдэг байдлыг та бүхэн бараг мэдэж байгаа болов уу.

Лавшруулан судлаад үзэхээр архи нь тархины ой санамжийг бүрдүүлэх замыг гартаа авснаар архи бол сайхан эд гэсэн ой тогтоолтыг бий болгосноор архиар өлсөх, архийг хүсэх нь нэмэгддэг болохыг судалсан судалгаа ч бас байдаг байна.

Жишээ нь: архи уугаад бөөлжиж сүйд болдог ч гэсэн дахин архи уумаар болдог гэх тохиолдол байдаг нь үнэндээ архи тархинд нөлөөлөх нөлөөлөл нь ихээхэн том юм.

2 . Дархлааны үйл ажилгаа буурна.

Архи болон хорт бодисын мэргэжилтэн Жорж Кюүбин гуай хэлснээс үзэхэд архи уусны дараа дархлаа дархлааны үйл ажилгаа буурдаг гэнэ.

Бидний бие нь вирус, бактери гэх мэтийн өвчин үүсгэгч эмгэгтөрөгчөөс хамгаалах дархлааны тогтолцооны үйл ажилгааны ачаар хамгаалагдаж байдаг хамгаалалтын тогтолцоо бүрдсэн байдаг. Тэгвэл нөгөө архи гэгч маань тэр хамгаалалтын тогтолцоонд муу нөлөө үзүүлчихдэг байна.

Үр дүнд нь өдөр бүр архи үргэлжлүүлэн уугаад байвал янз бүрийн өвчинд өртөмтгий болдог байна.

3. Өвчтэй болно.

Үнэндээ бол архи нь тоолж барамгүй олон өвчин бий болох суурь нь болдог.

Жишээ нь : Архинаас үүдэлтэй элэгний үйл ажилгаа гэмтэн өвчлөх бөгөөд элэгнээс шалтгаалан бусад бүх эрхтэн системтэй холбоотой өөрчлөлтөнд хүргэнэ.

ДЭМБ ийн мэдээллээс харахад архи уусны уршигтай холбоотой нийт өвчин нь 200 гаас илүү олон төрөл байдаг байна. Энэ тоог сонсоход цочирдом тоо байгаа биз.

4. Донтоно.

Юу юунаас илүү аймшигтай нь байнга ууж хэрэглээд байвал донтой болдог. Өөрөөр хэлбэл архины хамааралтай болно.

Үнэндээ бол Япон улсад архины хамааралтай нэг сая хүмүүс байдаг бол дээр нь архинд дуртай гэх хүмүүсийн тоог оруулбал 4 сая хүмүүс байна гэж үздэг. Энэ нь үнэхээр санаанд багтамгүй олон байгаа биз.

Их хэмжээний болон архи байнга тогтмол үргэлжлүүлэн хэрэглээд байвал өөрийн бодол ухамсраар архи уухгүй гэдэг чадвар нь алдагдан хүчтэйгээр архи уухыг хүсдэг болж, архинд дурлан уух архины хэмжээ нь ихсэнэ цаашлаад архи нь биенээс гарчихвал гар нь чичрэх, хий юм харах, татах шинж тэмдэг болон төрөл бүрийн шинж тэмдэг бий болно. Мөн дээр дурьдсан төрөл бүрийн өвчин бий болох суурь болно.

Архины хамааралтай донтой болбол өөрөө архи бол сайн эд биш гэж ойлгож мэдэж байсан ч өөрийн хүчээр, бодол ухамсраар больж чадахгүй болдог. Энэ нь хамгийн хэцүү аюултай байдал юм.

Жишээ нь: архи тогтмол ууж хэрэглэснээр элэгний үйл ажилгаа өөрчлөгдөн, улмаар арьсны өнгө өөрчлөгдөн, туранхай эцэнхий, овортой, шүд үйрч ам өмхий болох гэх мэт гадаад төрхөнд ч өөрчлөлт орно.

Эцэст нь архи огт амсахгүй байж чадахгүй бол хор холбогдол, муу нөлөөг нь ойлгон мэдсэнээр, та бүхэн өөртөө, за би чинь саяхан арай их эсвэл ойрхон архи уучихлаа шүү, болохгүй тул хязгаарлах нь чухал гэх мэт өөртөө анхааруулж, өөрийгөө хянаж зогсоож чаддаг байх нь таны эрүүл мэнд, эдийн засаг, гэр бүлийн амар амгалан байдал, гоо сайханд чинь илүү чухал байх болов уу.

Япон хэлнээс орчуулсан:

Анагаах ухааны доктор ( Ph.D )

Лхагвадорж овогтой Энхтуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.