
Мария Шарапова 1987 оны дөрөвдүгээр сарын 19-нд Сибирийн бяцхан Нягань хотод төржээ.
Аав Юрий Шарапов нь охиныхоо авьяаст ихэд анхаарал тавьдаг байсан ба охины багш Мартина Навратиловагийн зөвлөснөөр Марияг АНУ-ын гоц авьяастны сургууль болох Ника Боллетьери теннисны академид өгчээ. Ийнхүү Мариягийн карьер 2001 онд эхэллээ тавьсан байдаг.
Mариягийн тоглолтын онцлог гэвэл тэрээр цохилтынхоо үед хүчтэй хашгирах ба тус хашгирах дуунд өрсөлдөгч нар барьц алдан, тэсэж гарах хүндрэлтэй байдаг гэжээ. Хашгирах дууны хүч нь 105 децибел хүрдэг гэдэг. Энэ хүчийг онгоцны хөдөлгүүр асахад дугардаг дууны хэмжээтэй бараг л тэнцэнэ гэсэн байна.
2004 oнд АНУ-н хоёр удаагийн аварга теннисчин Serena Уильямс-ыг хожсоноор Мария Шарапова Дэлхийн эмэгтэй теннисчдын элит давхрагын жагсаалтад нэр нь бичигдэж эхэлсэн.
Шарапова бол амбидекстр буюу баруун зүүн аль ч гараараа ижил тоглох чадвартай. Тэр 59 кг жинтэй, 188 см өндөр ба түүнд удаа дараа загвар өмсөх санал ирж байжээ.
2006 онд Sports Illustrated сэтгүүл түүнийг хамгийн гоо сайхан эмэгтэй тамирчин гэжээ. Forbs сэтгүүл түүнийг Дэлхийн 100 шилдэг нөлөө бүхий нэр хүндтэй хүмүүсийн тоонд оруулсан байдаг аж.
2010 он хүртэл тэрбээр Дэлхийн хамгийн өндөр ханштай тамирчдын жагсаалтад бичигдсэн.
Тэр жилд түүний орлого 24.2 сая ам долларт хүрсэн ба 2013 онд 25 насандаа 29 сая болсон байдаг.
Finance сэтгүүлд 2009 онд Орос Улсын хамгийн чинээлэг тамирчингуудын жагсаалтын оргилд бичигдсэн.
Допингийн асуудлаар 2 жилийн тэнсэн харгалзах ял авсанаас 15 сар болгож чадсанаар талбайдаа 2017 оны 04 сарын 26-нд эргэн иржээ.
Одоо спортоос гадна Shugapova брэнд бий болгон Shugapova бохь, мармелад , 2017 оноос Мариягийн үнсэлттэй шоколад гарсан бна. Shugapova шоколад нь Москва, Санкт-Петербург хотуудад худалдаалагдаж бна.
Орос Улсын иргэн, АНУ-ын Брэйдэнтон хотод амьдардаг.
Ринчиний Лхамаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.