Хүн арддаа тус дэм болж, аюулт өвчнөөс хамгаалах үрлийг бүтээж, түгээх гэж буй нь буруу хэрэг биш

2020 оны 02-р сар 14-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

Таныг хол явахад ээж, эмээ тань сайн сайхныг хүсч цайны дээж, эсвэл сүү өргөдөг үү? Хол явахад чинь ээжийн чинь сайн сайхныг хүсч өргөсөн сүү, цайны дээж дагаж сайн сайхны хүч дагаж явдаг байх...

Ханиад шуухинаанаас сэргийлж хүүхдийн энгэрт домын зүйлс, сармис зэргийг зүүдэг. Дөнгөж төрсөн хүүхдэдээ үнэг хайчилж үзээгүй аав хүн ховор байх.

Тэгвэл НАГБУ ГҮЖОР хэмээх үрэл нь мөн ижил юм. Онцлог нь сармисыг худалдаж авдаг бол энэхүү үрлийг худалдахгүй, буян бодож МБШТөв Гандан хийдээс түгээх юм билээ.

Бодол, сэтгэлийн хүч гэж бий...

Бурханы шашны эртнээс уламжилж ирсэн, нарийн дэг жаягаар бүтээсэн эм тан, хануур төөнүүр, гүрэм засал зэргээр уламжлалт анагаах ухааны дацангуудын оточ, маарамба нар тахал томуу зэрэг элдэв халдварт өвчнөөс хүн ардыг хамгаалж ирсэн уламжлалтай.

Нийт хүн төрөлхтөн тийм л арга замаар явж ирсэн.

Үүний нэг жишээ бол хүмүүсийн шүүмжилж яриад байгаа "НАГБУ ГҮЖОР" хэмээх үрэл юм.

Дэлхий даяар аюул түгшүүрийг учруулаад буй аюулт нянгиын эсрэг хүн бүхэн хичээж, арилж амирлахын тухайд хүсч хичээж байгаа нь эргэлзээгүй.

Эмч, цагдаа, онцгой байдлын, хил гааль, мэргэжлийн хяналтын нэгэн адил МБШТөв Гандантэгчэнлин хийдээс залбирал уншлагаас гадна хүн ардын эрүүл энх байхад хувь нэмрээ оруулах зорилгоор, АШГИЙН БУС СЭДЛЭЭР хүссэн хүмүүст нь тарааж түгээхээр бүтээсэн үрэл юм.

Энд зарж борлуулах, ашиг олох санаа сэдэл огт байхгүй бөгөөд хүн ардаа хамгаалахад өөрсдийн хувь нэмрээ оруулахаар сүм хийдийн зүгээс хийж буй алхмуудын нэг юм.

Мөн хэн нэгнийг авахыг албадах, тулгах зүйл огт байхгүй.

Хүн төрөлхтний түүхэнд хараар бичигдэн үлдсэн Византийн тахал, 16-р зуунд Ази, Африк, Европт дэлгэрч хүн амын 60%-г хамарч, олон сая хүний амь насыг авч одсон цар тахал, Мексикийн тахал, Англи, Египет, Испани, Өмнөд Америк зэрэг газарт дэлгэрсэн тахал, САРС, Холер г.м хүн төрөлхтнийг донсолгосон цар тахлын үед буурай Монгол орон ямар ч байсан өртөж байгаагүй байдаг.

Үүнд нүүдэлчин ахуй, бурханы шашны зан үйл, халдвар хамгааллын арга ухаан, уламжлалт анагаах ухааны хувь нэмрээ оруулсан гэдэг нь эргэлзээгүй.

Ямарваа нэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор улс үндэстэн бүхэн арга замыг эрэлхийлж ирсэн байдаг. Түүний нэгэн адил бурханы шашинтнууд хүн арддаа тус дэм болж, аюулт өвчнөөс хамгаалахад хувь нэмрээ оруулахаар уг үрлийг бүтээж, үнэ төлбөргүй түгээх гэж буй нь буруу хэрэг биш бөгөөд буруутгах шаардлага огт байхгүй юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (66.181.161.66) 2020-02-14 13:25
      • 0
      • 0

      Ehleed urlee avaad uhani yvaad te d bgaa humuust ug edgehnuu harj bgaad bid daraa n hurte

      Хариулах