Омега-3 зүрхний өвчлөлөөр өвдөх эрсдэлийг багасгана

2021 оны 04-р сар 08-нд 09:15 цагт
Мэдээний зураг,

Загасны тосны олон ашиг тус дундаас хамгийн ихээр үзүүлэх эерэг нөлөө бол бие махбодь дахь холестерины хэмжээнд нөлөөлөх – “муу” холестерны хэмжээг бууруулна. Зүрхний өвчлөлөөр өвдөх эрсдэлийг багасгана, судасны хана зузаарахаас хамгаална, мөн цусны даралтыг тогтворжуулж өгдөг байна.

Сэтгэн бодох чадвар илүү уян хатан, хурдан болно

Омега-3-т агуулагдах докозагексаенийн хүчил нь мембрамын эсийн эрүүл байдлыг хангаж, мэдрэлийн эсийг харилцан нөлөөллөө үзүүлэхэд тусалдаг. Альцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд загасны тосыг нэмэлт тэжээл байдлаар хэрэглэх бүрэн боломжтой. Дархлаа сайжирна Олон улс оронд бүрэн Омега-3-ын нэмэлт эх сурвалж нь простагланидины ялгаруулалтад нөлөөлдөг буюу дархлааг дэмжиж бие махбодь халдвартай тэмцэх үйлдлийг идэвхжүүлдэг байна.

Авхаалж самбаа сайжирна

Эрдэмтдийн батлан хэлж байгаагаар: зааврын дагуу нэмэлт тэжээл байдлаар хэрэглэсэн загасны тос нь урт удаан бэлтгэл сургуулилтын явцад биед шингэж эрч хүч болон ашиглагддаг.

Тулгуур хөдөлгөөний системийн өвчлөлөөр өвдөх эрсдэл буурна

Энэ тосгүйгээр үе мөч уян хатан чанараа алдана, үр дагаварт нь амархан бэртэж гэмтэж эхэлдэг ажээ.

Бэлтгэл сургуулилтын дараа богино хугацаанд сэргэнэ

Омега-3-ын үр нөлөөг судлах зорилгоор судалгаанд оролцсон хүмүүсийг ажиглахад – хүнд бэлтгэл сургуулилтын дараа булчингийн өвдөлтийг багасгаж, үрэвсэл дарж байгааг тогтоов. Мөн цаашлаад хулгана дээр хийсэн туршилтаас харахад, бүрэн ханаагүй тосны хүчил нь мэдрэлийн эсийг бэртэл гэмтэл болон үхжихээс хамгаалж байгааг тогтоов.

Стрессийг хябархан даван туулна

Ачаалал дааж сурахаас гадна стрессийг даван туулах хүч чадалтай болно. Зарим нэг тохиолдолд загасны тосыг анхаарал төвлөрөл муу хүүхдүүдэд бичиж өгдөг байна.

Нүдний даралтыг багасгана

Нүдний даралтаар шаналж буй өвчтөндөө эмч нар загасны тос бичиж өгдөг. Учир юунд оршино вэ гэвэл, тосны хүчилд нүдний шингэнийг тэнцвэржүүлэх бодис агуулагддаг байна.

Нэмэлт амин дэм, эрдэс бодисын эх сурвалж болно

Загасны тос нь А амин дэмийн эх сурвалж болдог бөгөөд үс хугарахаас хамгаална, Д амин дэм нь кальци болон фосфор тээвэрлэхэд нөлөөлнө. Загасны тосыг нэмэлтээр хэрэглэхэд Д амим дэмийн дутагдлаас урьдчилан сэргийлж болно гэж үзэж байна – рахитыг эмчлэх зорилгоор хүүхдүүдэд өгдөг практик бий ажээ.

Арьс эрүүл өнгө төрхтэй болно

Загасны тосны арьсанд үзүүлэх нөлөө нь омега-3-ын ач тус юм – арьсны уян хатан чанарыг хангах, үрчлээнээс хамгаалах коллагены ялгаруулалтыг идэвхжүүлдэг. Нас болон байнгын стресс нь коллагены хэмжээг багасгадаг, үр дагавар нь арьс хуурайшиж, унжиж эхэлдэг ажээ. Бүрэн ханаагүй тосны хүчил нь батга гарахаас ч хамгаалж чадна. Бүх төрлийн тосны хүчил дундаас чухам омега – 3 л арьсанд эерэг нөлөө үзүүлдэг – шарх эдгэрэлтийг хурдасгана, архаг үрэвслийг дарна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.