Криштиану Роналду энэ улирлын хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчин Лионель Мессийг орлогоороо давна

2021 оны 09-р сар 25-нд 11:35 цагт
Мэдээний зураг,

Форбес сэтгүүлийн зүгээс энэ улирлын хамгийн өндөр орлого олох 10 хөл бөмбөгчнийг нэрлэжээ. Жагсаалтыг Криштиану Роналду 125 сая долларын орлогоор тэргүүлж буй бол Месси 110 сая доллар, Неймар 95 сая долларын орлого олж эхний гурван байранд бичигдэнэ гэж тооцоолжээ.

Forbes сэтгүүлийн мэдээлснээр Криштиану Роналду Лионель Мессиг энэ улиралд цалингийнхаа хэмжээгээр давна. Манчестер Юнайтед руу буцаж ирснийхээ дараа Португалийн супер од энэ улиралд татвараас өмнө 125 сая долларын орлого олох төлөвтэй байгаа бөгөөд зөвхөн 70 сая долларыг цалин, урамшууллаас олох болно.

Харин Месси 2021-22 оны улиралд 110 сая долларын орлого олох магадлалтай байгаа бөгөөд үүгээрээ хамгийн өндөр орлоготой тоглогчдын хоёрдугаар байрт бичигдэнэ. Өдгөө 34 настай Месси энэ жил Барселонгаас Пари Сен Жермен багт ирсэн бөгөөд цалингийн хувьд 75 сая долларыг Роналдогоос илүү олох төлөвтэй байна.

Гэхдээ Forbes-ийн мэдээлснээр Фэйсбүүк, Инстаграм, Твиттерт 500 сая гаруй дагагчтай олон нийтийн мэдээллийн хэрэгслийн алдартай тамирчин Роналду үүгээрээ дамжуулан 55 сая долларын орлого олж байгаа бөгөөд Мессигийн хувьд 35 сая доллар олж байгаа юм.

Мессигийн ПСЖ багийн хамтрагчид болох Неймар, Килиан Мбаппе нар жагсаалтын гурав, дөрөвт бичигдсэн бөгөөд Неймар 95 сая, Мбаппе 43 сая долларын орлого олох төлөвтэй байна.

Саяхан дөрвөн жилээр гэрээгээ сунгасан Неймар талбай дээр олсон орлогоороо 75 сая доллар буюу Роналдугоос илүү их орлого олох төлөвтэй байгаа ч эцэст нь Роналду 20 сая долларын илүү орлого олох судалгаа гарчээ.

Аваргуудын лигийн цомын төлөө өрсөлдөх багийг бүрдүүлсэн Парисын багийн хувьд Дэлхийн хамгийн өндөр орлоготой таван тоглогчийн гурвыг эзэмшиж байна.

Харин Ливэрпүүлийн Довтлогч Мохамед Салах эхний таван байрт багтаж буй бөгөөд Египт тоглогч энэ улиралд 41 сая долларын орлого олох төлөвтэй байгаа юм.

Forbes сэтгүүл нь клуб, ивээн тэтгэгчид, тоглогчдын агентууд, санхүүгийн мэргэжилтнүүдтэй ярилцаж жагсаалтаа гаргадаг бөгөөд топ 10 орлого олж буй тоглогчид энэ улиралд нийлээд 585 сая долларын татвараас гадна орлого олно гэж тооцоолсон нь өнгөрсөн жилийн 570 сая доллароос 15 сая доллароор нэмэгджээ.

Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

Enter
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.