Цалингийн зээлийн хэмжээг хэрхэн тогтоодог вэ?

2017 оны 04-р сар 21-нд 10:49 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед уншигчдын зүгээс цалингийн зээлээр хэдий хэмжээний зээл авч болох талаар асуултууд нэлээдгүй байх боллоо. Тиймээс та бүхэнд цалингийн зээлийн хэмжээг хэрхэн тогтоодог талаар дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

Жишээ болгон нэгэн бүсгүйд тохиолдсон асуудлыг хамтдаа сонирхож түүнд тохиолдсон асуудлыг өөрийнхтэй харьцуулж үзье.

Болороо нэгэн компанид худалдагч хийдэг. Тэрээр анх ажилд ороод хөдөлмөрийн гэрээ хийхдээ үндсэн цалингаа 600,000 төгрөгөөр тогтоолгосон байна. Болороо дадлагажих хугацаагаа дуусгаад ажилдаа жинхэлсний дараагаар компаниас унааны нэмэгдэл 20000₮, хоолны мөнгөний нэмэгдэл 50000₮ олгодог болсон байна. Мөн борлуулалтын орлогоос хамаарсан урамшуулал цалин үндсэн цалингийн 30 хүртэл хувиар тооцохоор хөдөлмөрийн гэрээнд мөн тусгагджээ.

Саяхан Болороогийн гэр бүл зээл авахаар шийдэн, хамгийн хурдан хугацаанд авах боломжтой нь цалингийн зээл байсан тул цалингаа авдаг банкаас зээл авахаар боллоо. Ингээд Болороо банкны зээлийн нөхцөлтэй танилцаж байтал цэвэр цалинг (буюу гар дээр авч буй цалинг) 12 дахин нэмэгдүүлсэн хэмжээний зээл авах боломжтой гэсэн мэдээлэл байхыг харжээ.

Банкны ажилтан дээр очин өөрийн үндсэн цалингаа хэлтэл банкны зээлийн ажилтан тооцоолж үзснээ та 5,916,000 төгрөгийн зээл авах боломжтой гэж хэлж өглөө.

Энэ нь Болороогийн тооцож үзсэнээс харьцангуй бага байлаа. Болороо гар дээрээ 660-700 мянган төгрөг дээрээ авдаг тул түүнийгээ 12 үржүүлж тооцон ойролцоогоор 7,0 саяас 7.6 сая төгрөгийн зээл авах боломжтой юм байна гэж тооцоолж байжээ.

Ингээд өөр өөр тооцоо гараад байсан тул Болороо гарт олгогддог цалингаа нягтлан бодогч найзаараа тооцуулж үзэхээр болов.

Нягтлан найз нь түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалинг харж байгаад Болороогийн гар дээрээ авч байгаа цалинг тооцож өгөхөд хавьгүй өндөр дүн гарчээ.

Найзынхаа тооцсоныг үзээд Болороо банкны ажилтанд зөвхөн үндсэн цалингаа хэлсэн тул банкны зээлийн ажилтан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хувиудыг хасаад хэдэн төгрөгийн зээл авах боломжтойг нь тооцож өгсөн болохыг ойлгожээ.

Харин өөрөө гар дээрээ авдаг цалингаа тооцохдоо хоол, унааны нэмэгдлээ оруулж тооцоогүй тул нягтлан найзынх нь тооцож өгсөнөөс мөн л бага гарч байсныг анзааран харлаа.

Ингээд Болороогийн гар дээр авч буй цалинг өөрөө хэрхэн бодсон, нягтлан найз нь яаж бодож өгсөн, банкны ажилтанд хэлснийх нь дагуу банкны ажилтан мөн яаж бодсон зэргийг зэрэгцүүлэн харуулъя.

Болороо ч олж буй орлогоо банкны ажилтанд нэг бүрчлэн бүрэн гүйцэд хэлж өгч байх хэрэгтэйгээ ч ойлголоо. Болороод тохиолдсон жишээгээр бид гарт олгогддог цалин буюу цэвэр цалинг хэрхэн тооцдог талаар мэддэг боллоо.

Цалингийн зээл олгодог ихэнх банкууд цалингийн зээлийн хэмжээгээ гарт олгох цалинг 12, 15, 24 дахин нэмэгдүүлсэн дүнтэй гэж тогтоосон байна. 

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Arlene Уильямс

      (105.112.35.34) 2016-11-14 01:05
      • 0
      • 0

      Сайхан өдөр, Бид бага санхүүгийн туслах хэрэгтэй хүмүүст зээл санал болгож байна 2% -ийн хүүтэй. тулд энэ компани нь зээл авах, чи Танд хэрэгтэй зээлийн тодорхой хэмжээ, цаг хугацаа хэлж болох та зээлийг буцаан төлөх боломжтой. маш сонирхолтой бол эелдэг таны доор өгөх хүчин төгөлдөр мэдээлэл Ингэснээр бид үргэлжлүүлэх болно доорх бидний дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд холбоо барина уу Та бидний зээлийн нөхцөлийг илгээж болно. ЗЭЭЛИЙН мэдээлэл хэрэгтэй: нэр: Улс: Утасны дугаар: Зээлийн талаар Шаардлагатай хэмжээ: Зээлийн зориулалт: Зээлийн хугацаа: Сарын орлого : Та онлайн өмнө зээл авах хүсэлт гаргасан байна (тийм, үгүй) Манай компани Холбоо барих: Компани менежер: Arlene Уильямс Компани Мэйл: (ArleneWilliamsloanfinance@hotmail.com) Компани Уриа: Таны аз жаргал сайн үйлчилгээ манай шагнал юм (авах Таны санхүүгийн тасалгаа бид хүсдэг л юм) Шилдэг Regards, Arlene Уильямс

      Хариулах

    • 00

      (103.9.90.130) 2016-09-01 16:10
      • 0
      • 0

      БАНК УГААСАА Л ШУЛДГИЙН ШДЭ ШУНАЛТАЙ ШУЛАМНУУД

      Хариулах