Хүмүүжлийн гол суурийг хүүхэд насанд олж авдаг

2020 оны 11-р сар 21-нд 17:03 цагт
Мэдээний зураг,

Нэгэн туршилт

Мартин Лютер Кинг алагдсаны маргааш нь Айова мужийн жижиг хотод сургуулийн багш Жейн Элиот ангидаа зоригтой туршилт хийх санаа олжээ. Тэрбээр сурагчиддаа ялгаварлан гадуурхалт, арьс өнгөний үзэл гэж юу болохыг харуулахыг хүссэн байна. Элиот бүх хүүхдүүдийг анхааралтай суулган, тэднийг цэнхэр, хүрэн нүдтэй гэж хоёр бүлэгт хувааж, цэнхэр нүдтэй хүүхдүүдийн нийгмийн байдал хамаагүй өндөр, мөн оюун ухаанаараа үе тэнгийнхнээсээ илт давуу байдаг хэмээн тайлбарлав.

~Цэнхэр нүдтэй хүүхдүүд өөрсдийгөө давуу эрхтэй болох байр сууринд байгаа гэж итгэл олж, ангийнхаа хүрэн нүдтэй хүүхдүүдэд хүчээр давамгайлж, тэр ч байтугай тэднийг үг хэлээр болон бие махбодийн хувиар доромжилж эхлэв.

Үүнээс гадна шинээр олж авсан өндөр статус нь тэдний оюуны чадварыг сайжруулахад хүргэсэн. Өндөр статустай болсоны дараа цэнхэр нүдтэй хүүхдүүд математик, зөв ​​бичих чадвар нь илт дээшилсэн нь Элиотын анхны үр дүнгээс харахад статистик ач холбогдолтой байсан. Статус нь багассан бор нүдтэй хүүхдүүдийн сурлагын амжилт буурсан нь сонирхолтой үзүүлэлт болов.

Гэхдээ хамгийн сонирхолтой зүйл дараа нь болсон байна. Элиот багш, гуравдугаар ангийн сурагчдад энэ ялгаварлан гадуурхалт буруу гэж хэлэв. Мөн тэднээс алдааныхаа төлөө уучлал хүсч,нүдний өнгө үнэндээ яг эсрэгээрээ байна гэж хэлсэн аж. Бор хүрэн нүдтэй хүүхэд цэнхэр нүдтэй хүүхдээс дээр! Үр нь нь мөн л ижил байж цэнхэр нүдтэй сурагчдын гүйцэтгэл буурч, бор нүдтэй сурагчдын гүйцэтгэл нэмэгдсэн байна. Ялгаварлан гадуурхалтыг аль хэдийн амссан хүрэн нүдтэй хүүхдүүдэд өрөвдөх сэтгэл төрөх боломжтой боллоо. Эцсийн эцэст тэд өөрсдөөрөө нийгмийн доод түвшин гэж юу болохыг олж мэдсэн.

Хамгийн аймшигтай нь хүрэн нүдтэй хүүхдүүдэд өрөвдөх сэтгэл байсангүй. Тэд цэнхэр нүдтэй хүчирхийлэгчдэд хайр найргүй үг хэлж гомдоож байжээ.

Удивительные истории

Р.Сайхан-Уул

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.