Таны эрүүл мэндийн зурхай

2018 оны 11-р сар 07-нд 19:20 цагт
Мэдээний зураг,

Хонь
Энэ ордныхны өвчин гэнэт эхэлж, маш хурц хэлбэрээр өрнөдөг. Хэт хөөрсөн бөгөөд эрүүл мэнддээ дэндүү гамгүй хандсанаас гол төлөв өвчин тусдаг гэж үздэг.

Хонины ордонд төрөгсөд гейморит, нүдний өвчин, арьс мэдрэлийн эмгэг, толгойн өвчинд өртөмтгий. Удаан хугацаагаар хэвтэж эмчлүүлэх дургүй.

Тиймээс ханиад, хатгаанаас урьдчилан сэргийлж, нүдээ хамаагүй чилээхгүй байхаас гадна шүдний эмчид цаг тухайд нь үзүүлж, сэтгэл хөдлөлөө хянан, хэрүүл маргаанаас зайлсхийж байхыг зөвлөж байна. Ялангуяа судасны ханыг агшаадаг тамхинаас нэн даруй татгалзах хэрэгтэй. Хоол унд, согтууруулах ундааг тохируулахгүй хэрэглэвэл эрүүл мэндэд тань төдийгүй зүс царай, гадаад төрхөнд тань  ихээхэн нөлөөтэй.

Үхэр
Тэвчээртэй, амьдрах чадвар сайтай болохоор тэр бүр өвдөөд байдагүй. Харин нэг өвдвөл илаарших нь удаан, тухайн өвчин архагших ч нөлөөтэй.  Үхрийн орд нь хүзүү хоолой, доод эрүү, улаан хоолой зэргийг хянаж байдаг болохоор хүзүү залгиур хоолой, чих мөн бэлгийн замын өвчлөлд өртөмтгий байх талтай. Түүнчлэн гэдэсний өвчин, багтраа, ангина зэрэг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх нь зүйтэй. Өвдсөн бол тэвчээртэй, дуулгавартай, байж чаддаг болохоор эмчийн зөвлөгөөг сайн биелүүлдэг.  Уур, хэт зөрүүд зан, гутранги үзэл, сул талаа өөгшүүлдэг нь энэ ордныхны гол дайсан.

 

Ихэр
Эрүүл мэндээр тийм ч сайн биш атлаа өөрийн биед дэндүү хэнэггүй, хамаагүй ханддаг. Энэ орд нь мөр, гар, уушиг, мэдрэлийн эсийг хянадаг учир бронхит, мэдрэлийн ядаргаа, хатгаа, сүрьеэ, булчин болон үе мөчний хөдөлгөөний идэвх алдагдах, элэг мөн арьсны өвчинд өртөмтгий гэж үздэг. Эм уух, эмчлүүлэх дургүй болохоор эмчилгээний курсээ дууусгалгүй алга болох нь цөөнгүй.  Тэвчээргүй зан, хэт их идэвх нь мэдрэлийг ихээр цуцаадаг.

Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл агаарт байнга явж, амьсгалын эрхтнээ чийрэгжүүлэхээс гадна тамхинаас татгалзаж, сэтгэл хөдлөлөө хянаж, сайн унтаж амарч байх хэрэгтэй. Нэгэн хэвийн өдөр тутмын ажил тун сөргөөр нөлөөлж болзошгүй.

Мэлхий
Энэ ордныхныг хамгийн бие султай хүмүүс гэж үздэг. Шалтгаан нь бие султайд биш харин хэт их биеэ чагнадагт нь байдаг гэдгийг онцолж байна.  Хэрэв ямар нэг өвчин туслаа гэж бодвол өөрийгөө шаналгаж биеэ чагнасаар байгаад өвдөж мэдэх улс. Мэлхийн орд нь цээж гэдэс, тохойны үе ходоод, уушигны доод талыг хянадаг. Ходоодны шархлаа, судасны хатуурал, тунгалагийн өвчин нь энэ ордныхны хамгийн өртөмтгий эмгэг гэж хэлж болно.

Хэт сандарч тэвдэх, хэт эмзэглэх, амттай зүйл ахиу идэх хүслээсээ болж өвчин ороох нь олонтаа. Өвдөлт даахдаа тааруу тул ардын эмнэлэг, уламжлалт анагаах ухааныг илүүд үзэх хандлагатай. Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд өөртөө итгэлтэй байж, сэтгэл санаагаа тогтвортой  байлгаж, өөдрөг жавхаатай байх хэрэгтэй.

Арслан
Биеийн эсэргүүцэл сайнаас гадна тун ч эрч хүчтэй хүмүүс. Өвчин нь хурц хэлбэрээр өрнөх талтай ч түргэн илаарших хандлагатай. Энэ орд нь зүрх нурууны дээд хэсэг, давсаг зэрэгт голлон нөлөөлдөг болохоор зүрх судасны өвчин, үе мөчний болон нурууны эмгэгт өртөмтгий.

Өвчин эмгэгт өртөхгүйн тулд хүчээ дэмий тарамдахгүй байх, аливаад хянамгай, хүлээцтэй, тайван байхыг эрхэмд үзэх нь зүйтэй. Хооллосны дараагаар унтах, эрүүл агаарт амрах, нурууны дасгал хийх нь сайнаар нөлөөлдөг.

Охин
Энэ ордныхныг хамгийн чийрэг хүмүүст тооцдог. Эрүүл мэнд, цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэдэг ч заримдаа хэтрүүлчих гээд байдаг сул талтай. Охины орд нь хэвлийн хөндий, нарийн гэдэс, ходоод гэдсийг хянадаг тул хоол боловсруулах эрхтний эмгэг, түгжрээ, мухар олгой гэдсээр хатгуулах зэрэг өвчлөлд өртөмтгий.

Хооллолтондоо онцгой анхаарал тавьж, гэдэс дотроо цэвэршүүлж байвал өвчин тусах магадлал багатай. Хардалт, өөнтөгч зан, хэт шүүмжлэгч жижиг зүйлсээр  хэт зууралдахаас зайлсхийж эргэн тойрондоо байгаа хүмүүстэй илэн далангүй, нээлттэй харьцаа үүсгэх хэрэгтэй.

Жинлүүр
Гаднаасаа тийм эрүүл саруул харагддаггүй ч чийрэг хүмүүс байдаг. Энэ орд нь бөөр, бэлхүүсийн хэсгийг хариуцдаг. Жинлүүрийнхний хамгийн эмзэг хэсэг бол бөөр. Тиймээс давсагны чулуу, давсагны үрэвсэл, бөөрний өвчлөлд өртөмтгий. Өвчин тусвал хүмүүсээс анхаарал халамж авах дуртай байдаг болохоор хэр хурдан илаарших нь асарч тойглож байгаа хүмүүсээс нь шалтгаална.  Хөгжим, цэцэгс сайн нөлөө үзүүлнэ. Хэт даарахаас сэргийл. Сэтгэл тавгүйтсэн үедээ тайвшруулах эм, согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзвал зохистой. Шийдэмгий бус байдал, хардалт, архи тамхи нь эрүүл мэндэд нь хамгийн хор нөлөөтэй.

Хилэц
Хилэнцийн орд нь гэдэсний доод хэсэг, нөхөн үржихүйн эрхтнүүд, давсаг, шулуун гэдсэнд хамаарагдана. Шар, шамбарам зэрэг өвчлөлд өртөмтгий. Үе үе дэгдэг халдварт өвчинд мөн өртөмтгий байх хандлагатай.

Тиймээс олныг хамарсан дээрх төрлийн өвчний үед гадагшаа тэр бүр гарахгүй байх нь зүйтэй.  Хоол унднаас эхлээд секс хүртэл аливааг хэтрүүлэлгүй дундыг баримтлах нь дийлэнх өвчнөөс урьдчилдан сэргийлэх хамгийн сайн гам юм.

Нум
Бие сайтай нь гол төлөв өөрсдөөсөө болж өвчин эмгэгт ихээхэн ороогддог. Уг орд нь аарцаг, гуя, өгзөг, ахар сүүл, цус шүүдэг эрхтнүүдийг хянадаг болохоор мэдрэл, цусны эргэлтийн систем, гуя, үе мөчний өвчин, уушигны өвчин, элэгний өвчлөлд өртөмтгий. 

Эмчилж байгаа эмчдээ хэр итгэлийг төрүүлж байгаагаас илаарших явц хамаарна. Хэт ядрахаас зайлсхийж, зөв хооллож, ажил амралтаа зохицуулж чадвал эрүүл мэндтэй холбоотой элдэв асуудалд орно гэж санаа зовнилтгүй.  Амьдралын эрүүл хэв маягийг дагаж, бусад хүмүүстэй эелдэг, хүлээцтэй хандаж сурах хэрэгтэй.

Матар
Хүүхэд ахуй насандаа өвчинд өртөмтгий ч нас ахихын хэрээр дархлааждаг. Эрч хүчээр тааруу ч өөрсдийн боловсруулсан зарчмыг дагасаар урт наслах нь олонтаа. Тиймээс энэ ордныхны дунд өндөр настнууд элбэг.

Матрын орд тойг, яс, арьс, хоол боловсруулах системийг хянадаг. Яс хугарах, гэмтэх, үе мөчөөр өвдөх, сонсгол муудах, цөсний чулуу зэрэг эмгэгт өртөмтгий. Өвчин нь далд хэлбэрээр явсаар архагших нь цөөнгүй. Сэтгэл тавгүйтэх сэтгэлээ унах нь эрүүл мэндэд нь хамгийн хортой. Өөдрөг, өөрийгөө илэрхийлж чаддаг байх хэрэгтэй.

Хумх
Бие хаа сайтай, амьдрах эрч хүчээр дүүрэн ч эрүүл мэндийн хувьд асуудалтай. Шагай, бугалга, шилбэний яс, нүд холбоос, шөрмөсийг хянадаг ордонд төрсөн тул хөлийн шөрмөс татах, ядаргаа, хараа, сонсголын асуудал, нас ахихаар даралт ихсэх, судас хатуурах зэрэг эмгэгт өртөмтгий.

Ядрах, сэтгэлийн тавгүйтлээс сэргийлж, хорт зуршлаасаа салах хэрэгтэй. Амьсгалын дасгал, хоолны ухаалаг дэглэм, иллэг, амьдралд тайван хандах нь эрүүл явахын үндэс.

Загас
Ордных нь онцлогоос хамааран хамгийн сул, эрч хүч султай хмүүс гэж үздэг. Эрүүл мэндтэй холбоотой асуудал нь нян, вирус гэхээсээ илүүтэйгээр сэтгэл санааг нь дагадаг. Загасны орд нь гэдэс, тавхай, ходоод тунгалагийн системийг хариуцдаг.

Сульдах, хөл хавагнах, мөөгөнцрийн зэрэг өвчлөлд өртөмтгий гэж үздэг. Эмэнд хурдан дасал болдог учир ууж буй эмээ үе үе өөрчлөх нь зүйтэй. Сэтгэлийн тэнхээтэй, хүлээцтэй байж чадвал өвчин эмгэгээс ангид байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.