Хөрсөн харилцаагаа хэрхэн сэргээх вэ?

2019 оны 11-р сар 10-нд 18:35 цагт
Мэдээний зураг,

Бидний ихэнх нь хамтын амьдралдаа гацах тохиолдол гардаг. Бие биедээ хайртай хэвээрээ ч гэсэн үр хүүхэд, ажил гэсээр өмнөх шигээ сэтгэл хөдлөл, романтик харилцаа үгүй болсон байдаг.

Ийм үе дээрээ л салалт их тохиолддог гэсэн судалгаа бий. Тиймээс харилцаандаа өөрчлөлт оруулж, хайртыгаа өөртөө дахин дурлуулж, гэрлэхийн өмнөх шигээ хайрын романсыг дахин эхлүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ?

1. Хайртынхаа анхаарлыг татаж харцыг нь булаа.

Хамтдаа Болзооны үдэш төлөвлө. Сард ядаж 3 удаа болзож байхаар тохиролц. Хүүхдээ хүүхэд асрагч юмуу гэр бүлийнхээ хэн нэгэнд үлдээгээд болзоон дээрээ яг өмнөх шигээ өөрийгөө гоёж, сайхан хувцаслаж очоод хамтдаа тансаг ресторан, клубт орж, кино үзэн, биллиард тоглож, цэнгээний газар ч орсон болно шүү дээ. Энэ үдэш та 2 бие биенээ дахин таньж, гэр орны асуудлаа түр мартан, хамтдаа цагийг романтик өнгөрөөх хэрэгтэй.

2. Хөтлөлц

Яг л харилцаагаа эхэлж, буцаад үерхэж байгаа мэт байнга хөтлөлцөж явснаар дотно нөхцөл байдлаар холбогдоно. Эхэндээ магадгүй эвгүй санагдаж, олны дунд ичиж болох юм. Гэхдээ бид өмнө нь хөтлөлцөж л алхдаг байсан шүү дээ. Яагаад үүнийгээ болих ёстой гэж? Олон арван жил ханилан суусан хүмүүс ч хөтлөлцөж явах нь харин ч сайхан харагддаг. Хэрэв хайрт тань үүнийг зөвшөөрөхгүй, тавгүй хүлээж авбал сайн ярилцаад үзээрэй.

3. Хайрттайгаа сонин сайхнаа хуваалц.

Зарим хосууд зөвхөн мөнгө, хүүхдийн асуудлаар л ярилцахаас өөрөөр хоорондоо үг солихоо больсон байдаг. Хайртаасаа өдрийг хэрхэн өнгөрүүлсэн талаар нь асуу. Хэрэв тэд дурамчхан хүлээж авч, ганц хоёр үгээр л хариулаад байвал өөрөө харилцан яриаг эхлүүлэх хэрэгтэй. Ажил болон гэрт тохиолдсон зүйлийн талаар ярь, ажил дээрх асуудал, найз нөхдийнхөө талаар санал бодлыг нь асуу. Ингэснээр харилцан яриа үүсч, магадгүй өөрт тохиолдсон зүйлсийн талаар тэр ярьж эхэлнэ. Сайн найзтайгаа ярьдаг шигээ бүх л зүйлээ ярилцсанаар та хоёрын дунд итгэлцэл үүсч, нууцаа хуваалцдаг болно. Тэдний ажил, өдөр хэрхэн өнгөрч байгаад санаа тавихаар хайртай гэдгээ харуулах хэрэгтэй.

4. Нэг нэгэндээ сайхан ханд.

Хамтын амьдралын хугацаанд та хайртынхаа юунд дуртай, дургүй, юу түүнийг уурлуулж, уйлуулж, баярлуулж, инээлгэдэг гэдгийг бүгдийг нь мэддэг болсон байх. Зарим хосууд үүнийг бие биенийхээ эсрэг ашигладаг. Хайртыгаа хэзээ ч олон нийтийн газар доош нь хийж болохгүй. Гэртээ ч гэсэн. Нэг нэгнээ доромжилсноор сэтгэлийг нь өвтгөж, дахин сэргэхээргүй гомдоож магадгүй.

Тиймээс хичнээн уурлаж байсан ч нэр хочоор нь дуудаж, доромжилсон үг хэлэх хэрэггүй. Харин үүний оронд хайртдаа сайхан үгсийг хэлж бай. Дотно сайхан үгээр дуудаж, түүний сайн талуудыг нь магт. Ингэснээр хайрт тань таныг улам хайрлаж, эргүүлээд сайхан үгс харамгүй хэлэх болно.

5. Амралт, зугаалга төлөвлө.

Заримдаа бүх зүйлийг орхиод хайрттайгаа хаа нэг тийш аялах нь зөв шийдвэр болно. Гэр бүл, ажил, харилцааны стресс, мөнгө төгрөг, хүүхдэд санаа зовох гээд эдгээр асуудал харилцааг муудахад нөлөөлж байдаг. Үүнээс гарах романтик гарц бол аялал зугаалга байх болно. Хоорондоо холбогдоход туслах сонирхолтой зүйлс хий. Оргилуун дарс задалж, уянгалаг хөгжим сонсон, эргэн тойрондоо лаа асаа. Романтик орчин хайр сэтгэлийг улам бадраана.

6. Хайртынхаа төрсөн өдрийг үргэлж санаж бай.

Хайртынхаа төрсөн өдрийг мартахаас илүү муухай зүйл гэж байхгүй. Үнэтэй бэлэг өгч чадахгүй ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэж, бүхэл өдрийг түүнд зарцуулснаар хайртыгаа төсөөлшгүй ихээр баярлуулах болно.

7. Хуримын ойгоо тэмдэглэ.

Насан туршдаа нэг хүн байхаар шийдсэн тэр мөч хамгийн гайхалтай үе байсан. Энэ цагаа дурсан хуримын ойгоо тэмдэглэж, гэр бүл, ойр дотны найз нөхдөө урь. Энэ баярын нэг чухал зүйл нь бие биедээ хуримын тангараг хэлэх хэрэгтэй. Хайртынхаа тухай сайхан зүйлсийг бичиж, үлдсэн амьдралынхаа турш хэрхэн хайрлах талаараа нэг нэгэндээ бичээд, олны өмнө уншиж өг. Ингэснээр бие биенийхээ юунд хайртай, юу нь сайхан гэдгийг эргэн санах болно.

8. Ариун цэвэр бай.

Хайрттайгаа ойр байж, нэг оронд орох үед таниас анхилам сайхан үнэр анхилж байх нь хамгийн чухал шүү. Үгүй бол тэр мөчийг сүйтгэчихнэ.

9. Санаандгүй байдал чухал

Хэддэх өдөр дотно харьцаанд орохоо төлөвлөх хэрэггүй. Эсвэл өнөө орой хоёухаа тэгэх үү? Гэх мэтээр асуух хэрэггүй. Юм санаадгүй байх тусмаа сэтгэл хөдөлгөнө шүү дээ. Өөртөө тачаангуй дотуур хувцас худалдаж ав.

Хайртдаа өглөөний цайг нь оронд нь өгөөд, өдөр ажил дээрээ байхад нь утасдаад тачаангуй, шалиг үгс чулууд. Хайрт чинь орой түүнийг юу хүлээж байгаа талаар өдөржин бодох болно. Хэрэв хүсвэл хамтдаа шүршүүрт орж болно.

10. Хайрын захидал бич.

Эрэгтэй, эмэгтэй хэн нь ч хамгийн гол мартдаг зүйл бол хайрын захиа. Бид яагаад өөрсдийн үлгэрийн хайрыг зохиож болохгүй гэж? Амьдрал үлгэр биш ч гэсэн бид өөрсдийн романтик түүхийг зохиож болно. Валентины баяраар өгдөг шоколад, зангиаг март. Гоёмсог загвартай 2 мэндчилгээний карт сонгоод доторхыг нь хоосон үлдээ. Урьдчилж бичсэн үгс чин сэтгэлийн бус байдаг. Хамтдаа суугаад хайртдаа юу хэлэхийг хүсч байгаагаа бич. Хэцүү санагдаж байвал хэрэв өнөөдөр дэлхий сүйрэх өдөр байвал, эсвэл хайрттайгаа хамт байх хамгийн сүүлийн өдөр байсан бол та хайртдаа юу хэлэх байсан бэ? Түүнийгээ бодоод бичээрэй.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.