Ууц түнх, хонгоор тань өвдөөд, өвдөлт нь гуяны ар хажуугаар доошоо дамжиж байна уу?

2021 оны 01-р сар 13-нд 15:12 цагт
Мэдээний зураг,

Ингэж өвдөх юм бол таны бүсэлхий нурууны доод үеүд болох L4-5, L5-S1 нугалмуудын уулзвар үеүд дээр суулт, эсвэл үений дискэнд цүлхийлт үүсч мэдрэлийн судлуудаа дарсан гэсэн үг шүү.

Ихэвчлэн нурууны булчингууд чангарч нугалмууд хоорондоо ойртсоноос суулт өгсөн, эсвэл аарцаг гажиж нэг тал уруугаа хазайснаар нурууны нэг талд хэт ачаалал үүссэн үед мөн бүсэлхий орчим мурийлттай үед ийм өвдөлт үүснэ. Яаралтай МRI шинжилгээ өгч дарагдлын шалтгааныг тодруулах шаардлагатай. Рентген зураг ясны өөрчлөлтийг илүү сайн харуулна. Харин МRI зургаар яс болон зөөлөн эдийн өөрчлөлтийг аль алиныг нь тодруулж болно. Мөн нугалам заслын эмчид үзүүлж биеийн хэмжилт, бодит үзлэг хийлгэх шаардлагатай.

Оношилгоо бол үзлэг, биеийн нарийн хэмжилт, дүрс оношлогооны шинжилгээний хариуг харьцуулсан үёд илүү бодитой байх нь мэдээж. Эмч тань таны нурууны зурагт илэрсэн өөрчлөлтийг бодит үзлэгийн үр дүнтэй уялдуулан зөвхөн таны биеийн байдалд тохируулан ямар өөрчлөлт илэрсний улмаас ямар зарчмаар ямар эмчилгээ хийлгэх шаардлагатайг нарийн зөвлөнө. МRI шинжилгээг та Сонгдо, Грандмед, Интермед, Люксмед, нэгдсэн 3 р эмнэлэг, Мөнгөнгүүр гээд томхон эмнэлгүүд дээр хийлгэж болно. Харин нэгэнт зургаа авхуулсан бол манай эмнэлэг дээр нугалам засалч эмчийн үзлэгт ирж болно шүү.

Ийм өвчнийг эрт үед нь уламжлалт болон сэргээн засах эмчилгээгээр эмчлүүлэхэд үр дүнтэй. Хэрэв үенд ивэрхий, цүлхийлт үүсээд хүндэрсэн бол мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай ч болж болно. Эрт оношлуулж эмчлүүлэх тусмаа л үр дүнтэй.

Уламжлалтын эмч Н.Алтанхундага

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.